Хятадад нохой хулгайлсан хүнийг ингэж шийтгэдэг
Манай өмнөд хөрш Хятадад нохой зодсон, махыг нь зарах идэх гэж нохой хулгайлсан хүмүүст туйлын тааламжгүй ханддаг гэнэ. Саяхан Хунань мужийн нэгэн тосгонд нохой хулгайлж алсан хоёр этгээдэд тосгоны иргэд аймшигтай шийтгэл оноожээ.
Тосгоны оршин суугчид хулгайчдыг есөн цагийн турш зодож, хулгайлсан нохойг нь биенээс зүүж орхисон байжээ. Мөн асуудлыг зохицуулах гэж ирсэн цагдаагийн машиныг ч ойртуулаагүй гэнэ.
Цагдаа нарыг ирэхэд тосгоны иргэд нэг сая юанийн нөхөн төлбөр шаардсан ба эцэст нь орон нутгийн засаг захиргааны хүмүүс ирж нөхцөл байдлыг намжаажээ.
URL: