УДЭТ-ынхан Масаны олон улсын театрын наадмыг зорино

Улсын драмын эрдмийн театрын хэсэг жүжигчид энэ сарын 17-нд БНСУ-ыг зорих гэж байна. БНСУ-ын Масан хотноо жил бүр болдог олон улсын театрын наадамд оролцохоор УДЭТ-ын жүжигчин Н.Түвшинхүү, А.Ганчимэг, А.Юмжав, С.Баасанжаргал, Э.Ёндоншарав, утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан, маркетингийн менежер Д.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй явахаар болжээ. Тэд энэ удаад Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Чимээгүй шөнө” жүжгийг эл наадамд зориулж шинэчлэн найруулсан байна.

Дашрамд сонирхуулахад, тус театрын уран бүтээлчид энэхүү наадамд 11 дэх жилдээ оролцож багаа юм. Масаны олон улсын театрын наадамд манай улсын жүжигчдээс гадна АНУ, Япон, БНГУ, ОХУ, Ирланд, Канад, Болгарын жүжигчид ирж “Masan Olympic Museum”, “Masan MBC Hall”-д  уран бүтээлээ толилуулах аж. Манай жүжигчид энэ сарын 26-нд “Чимээгүй шөнө” жүжгээ толилуулах ба уг наадам ирэх есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэх юм байна.

А.Зул

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих