Ухаалаг утас, компьютерийн туяа нойрны дутагдалд оруулдаг
Оюутан, сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан гар утас, зурагт, компьютерийн хэрэглээг цагийн хязгааргүй эдлэх хэрэглэгчийн тоо өсч байна. Иймд ухаалаг утас, таблет, компьютер хүний тархинд хэрхэн муугаар нөлөөлдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.
Ухаалаг утас, таблет, компьютерээс цацар-даг хэт ягаан туяа нь хүний биологийн цагийг зохицуулж, унтах цаг болсныг сануулах үүрэгтэй “мелатонин” хэмээх гормоны ялгаралтыг бууруулдаг. Үүнээс болж хүний нойр тогтворгүйжиж, амьдралын зөв хэвшил алдагддаг. Өөрөөр хэлбэл, нойрны дутагдлаас болж тархины эд эс үхэж, оюун ухаан, сэтгэл зүй болон эрүүл мэндийн асуудлын эх үүсвэр тавигддаг.
Хоногт долоон цагаас бага унтдаг хүмүүст сэтгэл гутрал, бухимдал стресс, ой тогтоолт муудах зэрэг щинж тэмдэг илэрдгийг судлаачид тогтоосон байдаг. Иймд гар утас, компьютерийн хэрэглээгээ багасгах, өдөрт 2-4 цаг интернэт хэрэглэх гэх мэт тогтсон хуваарьтай байх нь эрүүл мэндэд хэрэгтэй.
ИНТЕРНЭТ ХҮНИЙГ ДОНТУУЛДАГ
Орчин үеийн ихэнх залуус их бага хэмжээгээр интернэтэд донтсоныг судлаачид тогтоогоод байна. Тухайлбал өдрийн ихэнх цагийг интернэтэд өнгөрөөхөөс гадна компьютер тоглоомонд донтох үзэгдэл түгээмэл байгаа билээ. Энэ донтолтын үйл явц нь мансууруулах бодист донтохтой яг адилхан байдаг.
Хурц хэлбэрийн донтогчид буюу унтах, идэхээ умартан тоглоом тоглодог хүмүүсийн тархинд цагаан, ногоон өнгийн гаж эсүүд үүсч сэтгэл хөдлөл, анхаарал төвлөрөлт, шийдвэр гаргах үйл ажиллагааг хариуцсан эсүүдийг гэмтээдэг байна. Тиймээс сурагчдын зуны амралт эхэлсэн энэ үед ч гэсэн интернэт, РС тоглоомонд донтсон хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
СЭМҮТ-ийн сувилагч В.Гэрэлмаа, М.Оюунтөгс
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: