Коби Брайнт: Кавалерс хожигдох эрхгүй мэт амь тавин тоглож байна, харин…
Америкийн үндэсний сагсан бөмбөгийн аваргын төлөөх гурав дахь тоглолт өчигдөр болж Клевлэнд Кавалерс 91-96 харьцаагаар талбай дээрээ Голдэн Стэйт Уорриорс багийг буулгаж авч цувралыг 2-1 харьцаатай болгож илүү гарсан билээ.
Харин тус тоглолтын үеэрс Коби Брайнт твиттер хуудсандаа, “Кавалерс хожигдох эрхгүй мэт амиа тавин тоглож байна. Харин Голден Стейт Уорриорс дахиад боломж байгаа мэт дахин финалд шалгарах юм шиг л тоглож байна…” хэмээн бичжээ. Тэрбээр энэ жил Клевлэнд Кавалерс баг аварга авна гэсэн билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: