Олуулаа нийлж иргэдийн эрхийг зөрчсөөр байхуу

55764915b40383.57527375Баянгол дүүргийн 2012 оны ИТХ-ын сонгуульд ардчилсан нам олонх болж ялалт байгуулсан юм. Ялсан дүүрэг маань 2012 оноос хойш Ардчилсан намын нөхдүүдээр өөрийн багаа бүрдүүлж ажилласан. Гэтэл тэд 1999 оноос хойш газар эзэмших, ашиглах эрхэн дор авсан газруудыг газрын төлбөрөө төлөөгүй, буруу зориулалтаар ашигласан хэмээж зөвшөөрлыг хураан авч эхэлсэн байдаг. Энэ нь нийт газар өмчилж авсан иргэдийн дургуйцлыг хүргэж эхэлсэн ч иргэд үүнийхээ араас яваад юу ч олж долоогоогүй. Төр төмөр нүүрээ харуулна гэдэг нь энэ болсон аж. Тодруулбал Баянгол дүүргийн 20-р хороонд л гэхэд олгосон газруудыг хураан авсан баримт нийтдээ 100 -иад газар олголт, эзэмшлийг хураан авсан байгаа юм. Цөхөрсөн иргэд Шүүхэд гомдол гаргаж хуулийн дагуу шийдэхийг хүссэн ч шийдэж чадахгүй байсаар өнөөг хүрчээ. Иргэд учраа олохгүй дүүргийн удирдлагад хандахад уг асуудлыг дүүргийн ИТХ-р хэлэлцсэн боловч “газрын маргаанаа иргэдэд 100 сая төгрөг төлөөд асуудлаа шийд” гэж хурал дээр хэлсэн гэнэ. Ингэж газрын асуудлыг үй олноор нь цуцалж авилга нэхсэн дүүрэг Баянголоос өөр байхыг хэн мэдэх билээ.
chingis.mn

URL:

Сэтгэгдэл бичих