“SUPER SPINNING CLUB” нээлтээ хийлээ
Өнөөдөр бүсгүйчүүдийнхээ гоо сайхан, бие галбирт анхаарсан нэгэн шинэ клуб нээлтээ хийлээ. “SUPER SPINNING CLUB” нь Монголын эргэлтэд дугуйн холбоотой хамтран үйл ажиллагаагаа нээж байгаа бөгөөд уг спорт нь сүүлийн үед АНУ болон Өмнөд Солонгос улсад хүчтэй дэлгэрч байгаа спортын нэг юм байна.
“SUPER SPINNING CLUB”-ын бусад фитнесс клуб /GIM/, тураах төвүүдээс ялгарах давуу тал нь хурдан хугацаанд турж биеийн галбираа олж авах боломжтой боллоо.
-Богино хугацаанд бодит үр дүн.45 минутын дугуйт дасгал хийснээр 10 км гүйсэнтэй тэнцэх хэмжээний илчлэг шатаадаг.
-Гоолиг булчинлаг галбиртай болно. Дугуйт дасгал нь хэвлий, нурууны гол булчинг түлхүү ачааллах ба цээж, мөр, гар, өгзөг, гуя, хөлийн булчинг зөв тэгш хөгжүүлдэг.
-Бүгдэд зориулав. Гүйх болон бусад төрлийн аэробик дасгалтай харьцуулахад өвдөг болон бусад үед ачаалал бага өгдөг учраас үе мөчний өвчтэй хүмүүс хичээллэхэд тохиромжтой.
-Хүчирхэг зүрхтэй болно. Кардио буюу зүрхний хэмнэл түргэсгэх дасгал нь зүрхнийг ачаалал даах чадвартай, тэнцвэртэй болгож уушигны багтаамжийг нэмэгдүүлдэг.
-Стрессээс ангижирч, аз жаргалыг мэдэрнэ. Идэвхитэй хөдөлгөөн хийх үед бухимдал тайлагдаж, эндорфин, серотонины ялгарал нэмэгдэж, өөдрөг, аз жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг.
-Төгс хослол. Эрчимтэй кардио дасгалын дараа хэвлий нурууны болон сунгалтын дасгал голлосон иог хийснээр үр дүн эрс нэмэгдэж, сэтгэлийн цогц дасгал болно.
Эх сурвалж www.bolod.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хаяг байршил хаана вэ?
আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in
uphindikhabar.in