“S.Outlet’s” дэлгvvрийн эзэд урсгал нь татраад олон жилийн нvvрийг vдэж буй Сэлбэ голын улаан голыг таслахаар шийдэв бололтой
“С САЙН” ХХК-ийн удирдлагуудыг 9 саяын торгууль “айлгаж” хүчрэх үү
Дэлхийн брэндээр монголчууддаа гоёж байгаагаа гайхуулдаг “S.Outlet’s” дэлгvvрийн эзэд урсгал нь татраад олон жилийн нvvрийг vдэж буй Сэлбэ голын улаан голыг таслахаар шийдэв бололтой. Тодруулбал, тэд Сэлбэ голын эргийг ашиглаж Сэлбийн эргийг тvрээд зогсохгvй, гол дээр нь шороо асгаж, хашаагаа томруулсаар байна.
Эндхийн оршин суугчид байгаль орчноо vл тоомсорлосон энэхvv vйлдлийг эсэргvvцэн, гомдол гаргасан ч асуудлыг шийдвэрлэж чадалгvй, єдийг хvрчээ.
Нэгэн цагт Сэлбэ гол цагтаа эргээ халин урсдаг байсан тухай дурсан санааширдаг нийслэлчvvд урсацыг нь сайжруулах тєслийн тухай ч бас хожим тvvх болгон ярих л vлдэв бололтой. Єєрєєр хэлбэл, Ерєнхий сайд асан С.Батболдын санаачилгаар “Сэлбэ голын урсацыг нэмэгдvvлэх, орчныг тохижуулах” тєслийн хvрээнд єнгє тєрхийг нь єєрчлєхийн сацуу голоо аврахаар бvтээн байгуулалтын ажлыг одоогоос дєрвєн жилийн ємнє єрнvvлсэн билээ.
Тухайн vед Сэлбэ голын эрэг дээгvvр єдєржин, шєнєжин машин холхилдож, ажлын хувцсаар жигдэрсэн хvмvvс бужигналдан, тун сvрхий бvтээн байгуулалт єрнvvлсэн. Гэвч тэд 350 метр газрыг чvй ай тохижуулаад, хаашаа ч юм, арилаад єгсєн юм. Тэд vvнийгээ 8.9 тэрбум тєгрєг шаардлагатай тєсєлд нийслэл болон дvvргийн тєсвєєс 2 тэрбум тєгрєг гаргаж єгсєн гэсэн шалтгаанаар цэвэрхээн тайлбарлачихсан гэж байгаа. Ийнхvv хоёр тэрбум тєгрєгєєр “наргисан” уг тєслийг зогсоомогц хувийн хэвшлийнхэн ч урай хашхираад л, дураараа дургиж эхлэв.
Уг нь vерийн хамгаалалтын зурвасаас 10 метр зайд барилга барьж болохгvй гэсэн хууль тогтоомжийг нийслэл тєдийгvй Монгол Улс даяараа мєрддєг. Гэтэл “S.Outlet’s” хэмээх хувийн дэлгvvрийн эзэд Сэлбэ гол дотор дур мэдэн шороо асгаж, далан босгожээ. Энэ талаар НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Сайнбаяраас тодруулахад “”С.Сайн” ХХК Сэлбэ гол дотор дур мэдэн шороо асгаж, далан босгосон. Тухайн компанийг зєвшєєрлийн бичиг баримтаа авч ирж vзvvлэхийг vvрэг болгосон боловч тэд одоогоор бидэнд юу ч авч ирж vзvvлээгvй байна. Тэгэхээр тэдэнд холбогдох байгууллагуудаас авсан ямар ч зєвшєєрєл байхгvй гэдэг нь тодорхой.
Ер нь vерийн хамгаалалтын далан босгохын тулд усны барилга, байгууламж гэдгээрээ заавал холбогдох байгууллагаас зєвшєєрєл авах ёстой байдаг. Гэтэл бичиг баримт дутуу, гэрчилгээгээ сунгуулах гээд єгчихсєн гэх нэрийдлээр зєвхєн менежер нь л ирж уулзсан” гэсэн хариулт єгсєн юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан “С.Сайн” ХХК-ийн удирдлагуудад дахин албан шаардлага хvргvvлэхээр зэхэж байгаа аж. Уг албан шаардлагын дагуу тухайн барилгын компанид барьсан далангаа буулгах учиртай. Харин уг шаардлагыг биелvvлээгvй тохиолдолд Усны тухай хуулийн дагуу хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний мєнгєн торгууль буюу гурван сая 840 мянган тєгрєгєєс 9 сая 600 мянган тєгрєгийн торгууль ноогдуулах учиртай. Гэвч дур зоргоороо аашилдгаа аашилж, тодорхой хєрєнгє заран, Сэлбэ гол дээр шороо асган, барилгын ажил эхлvvлсэн “С.Сайн” ХХК-ийн тvнтгэр халаастай удирдлагуудыг арван сая ч хvрэхгvй тєгрєгийн торгууль “айлгаж” чадах юм болов уу даа.
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ дэлгүүр хачин юм зардаг юм байна лээ, байгаа бараанууд нь зах дээр бүр хямдхан юм байна лээ, худлаа реклам явуулж орлого оруулдаг юм байна лээ. зах гардаггүй хүмүүс үнэ яаж мэдэхэв гэж байгаа юм блгүй