“Петро Чайна Дачин Тамсаг” компанитай холбоотой өргөдөл гомдол олноор ирэх болсон

“Петро Чайна Дачин Тамсаг” Баасанхүү гишүүний хараанд өртөв

06f9c7de9629b803big b9e4302b6e7d1adforiginal тээвэрлэлт
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийж Дорнодод газрын тосны олборлолт явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компанитай холбоотой өргөдөл гомдол олноор ирэх болсон гэлээ. Тиймээс байнгын хорооноос Ажлын хэсэг томилж ирэх пүрэв гаригт газар дээр нь хяналт шалгалт хийхээр болжээ. Ажлыг хэсэг “Петро Чайна Дачин Тамсаг” компаниас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах юм байна. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Дайчин Тамсаг компанитай холбоотой мэдээллийг төрийн зарим байгууллагаас авах гэтэл өгөхгүй байна. Уг нь туслалцаа, дэмжлэг болох ёстой биз дээ. Энэ компанитай холбоотой улс төрчдийн лобби байгаа гэж хардаж байна. Ялангуяа АТГ тус компанитай холбоотой материалыг ирүүлэхгүй хаацайлж, хамгаалж байгаа гэнэ. АТГ-т ингэх ямар шалтгаан байна вэ” гэсэн юм.

Түүний мэдээлснээр, тус компани Монголын газар нутагт 23 жил үйл ажиллагаагаа явуулахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ирсэн гэлээ. Тухайлбал, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 200 км засмал зам барих, Монгол ажилчдыг ажиллуулах зэрэг үүргээ огт биелүүлэлгүй өнөөдрийг хүрчээ. Тус компанийн энэ мэт зөрчилд МХЕГ-аас 560 сая төгрөг, нийслэлийн Нийгмийн даатгалын газраас 1 тэрбум 400 сая төгрөгийн торгуулийг тус тус тавьсан байна.

С.ОТГОН


URL:

Сэтгэгдэл бичих