Том Круз залуухан туслах бүсгүйтэйгээ учир ургуулжээ
Кэти Холмсоос салаад гурван жил болох хугацаанд Том Круз янз бүрийн хэл аманд бараг өртөөгүй гэж болохоор. Харин саяхнаас түүнийг “сахил хүртээгүй” гэдгийг нь нотлох зүйлс сонсогдож эхэлжээ.
Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, 52 настай Том Круз зураг авалтын талбай дээр түүний туслахаар ажилладаг залуухан бүсгүйтэй учир ургуулаад байгаа бололтой. 22 настай Эмили од жүжигчин эрийн хувцсан дээр тогтсон тоосыг үлээх нь холгүй байж, бороотой үед түүний дээр шүхэр барин, Томыг юм уумаар санагдсан үед усыг нь зөөж авчирч өгдөг юм байна. Энэ бүхнийг уг бүсгүй өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу гүйцэтгэдэг бөгөөд харин Том энэ үед бусдаас ичиж зоволгүй өөрийн туслах бүсгүй рүү сээтэгнэн эргүүлж байгаа аж.
Тэр бүхий л хугацаанд туслах бүсгүйтэйгээ хамт байн ярьж хөөрч, түүний биед боломж олдвол хүрэхийг эрмэлзэн, дурласан харцаа бүсгүйгээс огт салгаж чадахгүй байгаа гэнэ. Саяхан ажлын дараа тэднийг ресторанд зоог барьж байхыг хүмүүс харсан байна.
Харин Эмилигийн зүгээс, алдарт жүжигчинтэй зөвхөн ажил хэргийн харьцаатай хэмээн мэдэгдэж, янз бүрийн янаг амрагийн явдал байхгүй хэмээн үгүйсгээд байгаа аж.
Шар мэдээний сэтгүүлчдийн өгүүлснээр, туслах бүсгүй Эмили нь загвар өмсөгч шиг гоёмсог бие бялдартай бөгөөд гадна төрхөөрөө Том Крузын экс эхнэр Кэти Холмсыг санагдуулахаар гэжээ.
эх сурвалж: zone.mn
URL: