ОХУ: “Их-7” дэлхийн асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй
“Их-7” бүлгийн тогтолцоо дэлхийн асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн талаар “Sputnik” агентлаг мэдээллээ.
Кремлийн ордны албан ёсны төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр, дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг 7-8 хүнтэй бүлэг хэлэлцэнэ гэдэг боломжгүй хэрэг. Ерөнхийлөгч Владимир Путин бодит нөхцөл байдалд илүү сайн анхаардаг “Их-20” болон хөгжиж буй улсуудын “BRIX” бүлэг зэрэг шиг бусад бүлэг, байгууллагатай хамтран ажиллахад анхаарлаа хандуулж байна гэжээ.
“BRIX” нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкаас бүрддэг хөгжиж буй улсуудын бүлэг билээ.
О.Мөнхдуулга
Эх сурвалж: www.TODAY.mn
URL: