АМЕЛИА МЭРИ ЭРХАРТ
АМЕЛИА МЭРИ ЭРХАРТ
Амелиа Мэри Эрхарт 1897 оны 7 сарын 24 нд төрсөн.
1932 онд Нисгэгч Амелиа Мэри Эрхарт Атлантын далайн дээгүүр ганцаараа ниссэн анхны эмэгтэй.
1937 онд ор сураггүй алга болсноор гайхамшигт эмэгтэй төгсгөл ирсэн байдаг.
ТҮҮНИЙ ТУХАЙ ТҮҮХЭЭС СӨХВӨЛ:
1937 оны долдугаар сарын 2. Нисэх онгоцоор экваторын дагуу дэлхийг тойрох аяллаа үргэлжлүүлж буй Амели Эрхарт Номхон далайн төв дунд орших Хауланд арлыг зорин Шинэ Гвинейгээс хөөрсөн. Дараагийн зогсоол болох жижигхэн арал хүртэл 4,113 км зайтай. Хэрэв арал хүрч чадвал цааш Хавайгаар дайран Номхон далайг гатлан 7,000 гаруй км зам туулж, анх аяллаа эхэлсэн Калифорни мужийн Оакланд хотод хүрнэ. Ингэснээр 47,000 км үргэлжлэх түүний аялал өндөрлөж, тэрбээр нисэх онгоцоор дэлхийг тойрсон анхны эмэгтэй болох байлаа.
Харамсалтай нь аяллынхаа дөрөвний гурвыг туулаад байсан тэрбээр туслан нисгэгч Фрэд Нүүнэний хамт Хаулэнд арал хүрч чадалгүй Номхон далай хаа нэгтээ ор сураггүй алга болсон юм. Хамгийн сүүлд Эрхарт эргийн хамгаалалтынхантай радиогоор холбогдон, “Аралд ойрхон ирсэн байх ёстой, гэхдээ арал харагдахгүй байна, бидний түлш дуусаж байна” гэж хэлжээ.
Түүнийг ор сураггүй алга болсны дараа 3,000 гаруй хүн, 10 усан онгоц, 65 орчим нисэх онгоц оролцсон эрлийн баг хайлт хийсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд удалгүй албаныхны зүгээс Эрхартын онгоцны шатахуун дуусаж, Номхон далайн хаа нэгтээ осолдсон гэсэн дүгнэлт хийсэн юм. Энэхүү ослын нууц одоог хүртэл тайлагдаагүй хэвээр байгаа ч судлаачид болон эрлийн багийнхан хэд хэдэн таамаг дэвшүүлдэг.
URL: