“Марс” зочид буудлын саунд биеэ үнэлж байжээ

143381156555763a6d6ea05Эрүүгийн цагдаагийн газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд заасан “Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг”-тэй тэмцэх, “Гулгаа массаж” гэх нэрээр бусдын биеийг үнэлүүлж байж болзошгүй гэмт үйлдлийг зогсоох зорилгоор шалгалт явуулж 24 биеэ үнэлэгчийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл уг хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 8-нд Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Марс” зочид буудлын саунд биеэ үнэлж байна гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу ”Марс” зочид буудлын сауныг  шалгахад 20 настай эмэгтэй Б, Ц, А, 21 настай Б нар биеэ үнэлж байжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Анир

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих