Гайхамшигт эдгэрэлтүүд: Толгойгүй болсон ч эдгэрсэн хүү
Толгойгүй болсон ч эдгэрсэн хүү
2008 онд Америкийн арван настай Жордон Тайлер хүү толгойгүй болжээ. Хүүгийн сууж явсан машиныг маш хурдтай явсан ачааны машин мөргөсөн байна. Хамгаалалтын бүс зүүсэн байсан хүү маш хүчтэй сэгсрэгдсэний улмаас толгой нь их биенээсээ бараг салсан аж. Ийм тохиолдлын 98 хувьд нь хормын төдийхөнд үхэл тохиолддог бол хүүд аз тохиож амьд үлджээ. Жорданыг эмнэлэгт аваачин мэс засалд оруулж ясыг нь титанин зүйлсээр холбож тогтоосон ч эмч нар хүүг амилна гэдэгт итгэхгүй байлаа. Сэгсэн ч ийм мэс засал хийлгэсэн хүмүүс насан туршдаа тахир дутуу болдог байна. Харин энэ хүү гурван сарын дараа эмнэлэгээс гарахдаа өөрийн хөл дээр явж чаджээ.
47 давхараас унасан ах дүү хоёр
2007 оны 12 дугаар сард ах дүү Алкид, Эдгар Морено хоёр Нью-Йоркийн нэгэн өндөр цамхгийн 47 давхараас унажээ. Тэд өндөр барилгын цонхыг угаадаг ажил хийдэг байсан бөгөөд бэхэлгээний олс нь гэнэт тасарсан байна. Энэ ослын улмаас Эдгар Морено нас барч харин дүү нь амьд гарчээ. Алкид 16 удаа мэс засал хийлгэсний эцэст 2009 оны нэгдүгээр сард ярьж эхлэн, хоёрдугаар сард нь эмнэлэгээс гарсан гэнэ. Одоо тэрээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж буй төдийг дахин хөлд орж эхлээд байгаа аж.
19 жил ухаангүй хэвтээд сэхсэн залуу
Төмөр замын ажилчин Ян Гржебски 1988 онд гал тэргэнд дайруулжээ. Тэрээр комд орсон учир эмч нар гурван жил л амьдарна хэмээн оншилсон байна. Гэвч Ян Гржебски 2007 онд гэнэт сэхэн ухаан орж эмч нарыг гайхшруулжээ. Түүнийг ийн сэрэхэд коммунизм аль эрт устаж хүмүүс хаа сайгүй гар утсаар ярьж байв. Эмч нарын хэлснээр ийм удаан комд байсан хүн ухаан орсон нь үгүй аж. Дэлхийд бүртгэгдсэнээр хамгийн удаан буюу 37 жил комд байсан нэгэн өвчтөн ухаан орохгүй байсаар хорвоог орхижээ.
Их бие нь хоёр хуваагдсаны дараа амьдарсан хүн
1995 онд Хятадын иргэн Фенг Шулин автын осолд орж их бие нь бараг хоёр хуваагджээ. Шулин хөлгүй болж доод бие нь мэдээгүй болсон байна. Хоёр хуваагдсан биеийг нүүрний арьснаас нь авч ил шархыг тусгай зүйлсээр нөхжээ. Одоо Фенгийн бие сайн төдийгүй хиймэл хоёр хөл дээрээ давгүй явдаг ажээ.
URL: