Толь эзнийхээ эрүүл мэндэд дайсагнадаг
Аливаа эд зүйлс өөрийн гэсэн үл үзэгдэгч орон зайгаар хүрээлэгдсэн байдаг ба тэрхүү орон зай нь уг эд зүйлсээ тусгах чадвартай байдаг гэж өнөөгийн олонх эрдэмтэд үзэж байна. Тэднийхээр барзгар гадаргуутай эд зүйлс энергийг муу шингээдэг. Харин толигор гадаргуутай эд зүйлсийн орон зай нь бат бөх бөгөөд нарийн туяаг бараг бүрэн шингээдэг.
Эмч нар хэвтэрт орсон өвчтөнд цонхоор харагдах тэнгэр, мод, цэцэгсийн энерги 45 хэмийн өнцөгтэй тусч байхаар толь байрлуулахыг зөвлөдөг. Толины тусгал өвчтөний нүд болон биеийн өвчтэй хэсэгт чиглэсэн байх ёстой. Гэхдээ үрэвсч буй эрхтнүүдэд чиглүүлэхийг хориглодог. Харин илүүдэл энерги үрэвслийг улам идэвхжүүлдэг гэнэ. Иймээс толины эмтрэл хүний эрүүл мэндэд хортой туяаг төвлөрүүлж ялгаруулах нөлөөтэй нь хэдийнэ батлагдаад амьдрал дээр ч ашиглагддаг болсон байна.
Ингэхээр толь гэдэг энгийн нэг өдөр тутмын хэрэгсэл биш бидний эрүүл мэндэд ямар нэг аргаар нөлөөлөх чадвартай жинхэнэ хүч юм. Харин энэ ер бусын хүч чухам толины хаанаас гарч ирж байгааг эрдэмтэд одоо хэр нь тайлж чадаагүй л байнa
URL: