Х.Тэмүүжин улс төрийг орхих уу?

527-1433743941jpg648_gsХууль зүйн сайд Д.Дорлигжавыг Цагдаагийн албаны тухай хууль өргөн барих үед нь л  хэд хэдэн удаа  ширүүхэн үгс хэлснийг эс тооцвол Хууль Зүйн сайд асан, УИХ-ын гишүүн  Х.Тэмүүжин сүүлийн үед улс төрийн аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэлгүй удсан. УИХ-ын 2016 оны ээлжит сонгууль эхлэхэд яг нэг жилийн л хугацаа үлдээд буй энэ үед аль намаас хэн хаана нэр дэвших вэ гэдэг шийдлүүд эхнээсээ тодорхой болж буй.

 

 

Үүнтэй холбоотой нэгэн сонин яриа улс төрийн хүрээнд тархах болсон нь хэдхэн жилийн өмнө АН-ын залуу “од”, бараг “туг” шахуу явсан Х.Тэмүүжинг тус нам УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлэхгүй болсон тухай явдал.

 

2012 онд ч Баянгол дүүргийн АН түүнийг  УИХ-д нэр дэвшүүлэхээс татгалзсан бөгөөд намынхаа жагсаалтанд багтаж, УИХ-ын  гишүүн болсон билээ. Энэ удаад түүнд ийм аз тохиохгүй гэдгийг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд шуудхан илэрхийлсэн. Тиймээс АН-аас аль нэг тойрогт нэр дэвшихээс өөр сонголт түүнд үгүй.

 

Одоогийн байдлаар Баянгол, СонгиноХайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн АН  Х.Тэмүүжинг багтаах ямар ч боломжгүй, дэвших хүн хангалттай байна гэсэн  тайлбартай байгаа аж. Ганц Чингэлтэй дүүрэгт л боломж гарч магадгүй хэмээж байсан ч одоо  тэр нь боломжгүй болж буй бололтой.

 

Өөрөөр хэлбэл Хууль Зүйн сайд асан, УИХ-ын гишүүн  Х.Тэмүүжинд АН-аас  хотын аль нэг тойрогт УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдохгүй болж байгаа юм байна. Хөдөө орон нутагт найдваргүй тойргууд руу явуулж,  унаган түүнийг бүр “шоглох” санаа ч АН-ын зарим лидерүүдэд байгаа тухай эх сурвалж өгүүлж буй ч Х.Тэмүүжин улс төрийг орхих шийдвэр гаргаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байхаар шийдэж магадгүй бололтой.
П.Энхмандах


URL:

Нэр: Зочин Огноо: 8 June 2015

Тэмүүжин шиг тэнэг хүнийг сонгож улсын хөрөнгөөр тоглуулах сонгогч одоо хаа байхав дээ.Эртхэн улс төрөөс өөрөө холдохгүй бол амьтний доог болно шүү. Ард түмэн хараагүй дүлий тэнэг биш шүү дээ.

Нэр: Иргэн Ганбал Огноо: 9 June 2015

Юун улс төрийг орхих. Тэр улсад учруулсан хохирлоо барагдуулчихаад Сарангэрэлийнхээ салтаанд толгойгоо шаагаад үхэж хэвтээрэй. Ямар нүүрээрээ ингэж ярьж чадаж байна аа.

Нэр: Зочин Огноо: 9 June 2015

Зүгээр л орхисон нь дээр дээ дэмий балай охид хүүхнүүд ийм л муу хар мөртэй

Нэр: Зочин Огноо: 9 June 2015

Тэмүүжин шиг амьтнаар их хурал яадаг байнаа. Шүүхийн шинэчлэл гэж баахан бужигнууллаа. Юу ч болсонгүй, үр дүн ч алга.Төрийн албан хаагчийн эмнэлэгийг оффис болгож баахан хөрөнгө үрсэн, тэгээд буцаагаад эмнэлэг болгоход ихээхэн хэмжээний хөрөнгө гарч байгаа. Энэ бол жинхэнэ хариуцлагагүй үйл явдал. Буруу бодлого явуулсанаас үүдэн гарсан хөрөнгийг өөрөөр нь төлүүлэх хэрэгтэй. Их хурлынхан дэндүү зөөлхөн байна. Тиймээс төрийн өндөрлөгүүдийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлмээр байна. Ийм хариуцлага алдсан гишүүнийг УИХ-ын гишүүнээс нь хөөдөг баймаар байна.

Нэр: Зочин Огноо: 9 June 2015

Төрд Тэмүүжин мэтийн ийм л хүмүүс шургалаад байгаад харамсаж байна.

Нэр: зочин Огноо: 11 June 2015

ХОХЬ НЬ

Нэр: Зочин Огноо: 16 June 2015

Тэмүүжин гэгч үл бүтэх этгээдээр Хууль зүйн сайд хийлгэх НАМ АН-аас өөр байхгүй шүү дээ. Монгол төрийн сайд биш. АН-ын хууль зүйн сайд нэртэй байсан юм. Энэ бол Алтанхуягийн хуулийн зөвлөх хийвэл таарна.

Сэтгэгдэл бичих