Кино урлагийн шилдгүүдийг “Аав” уран сайханы кино магнайлав

527-1433729358160c100da481341932728099075dce46_XLМонгол Улсад кино урлаг үүсч хөгжсөний  80 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Mongolian Academy Awards” буюу “Академийн дээд шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа “Шангри-Ла” зочид буудалд өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.
Тав дахь жилдээ болж буй  энэхүү ёслолын ажиллагаа нь тухайн жилийн кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 18 номинациар шалгаруулдаг юм. Кино наадмын шилдэг киногоор УДЭТ-ын уран бүтээлч Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны бүтээл “Аав” уран сайхны кино шалгарч, 5 сая төгрөг гардав.
Тус киноны дүрүүдэд СТА Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Ардын жүжигчин С.Сарантуяа, МУГЖ Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлч дүр бүтээжээ. Эл кинонд эцэг хүний уужуу ухаан, сэтгэлийн тэнхээ, дэлгэр хайраар охиныхоо жаргал зовлонг хуваалцаж буйг өгүүлдэг.
Энэ удаагийн наадамд “Өнөөдөр”, “Ар хударга”, “Аюултай харилцаа”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Сүүлчийн шөнө”, “Аав”, “Код”, “Тютю”, “Хүдэн”, “Донор”, “Учрал”, “Ээжээ надтай гэрлээч”, “Хүүхэлдэй”, “Үндэсний баялаг” уран сайхны кино, “Уулын эзэн”, “Эхт хүн”, “Эхийн сэтгэл”, “Хайр”, “Би түүндээ хайртай байсан” богино хэмжээний уран сайхны кино болон “Монгол Регби”, “Тайгын жимээр”, “Тавилан” баримтат кино тус тус өрсөлдсөн юм.
Ингээд шилдгийн шилдгүүдийг танилцуулж байна.
“Шилдэг бүтээл” – “Аав” кино
“Шилдэг найруулагч”-Г.Эрдэнэбилэг “Аав”
“Шилдэг эрэгтэй дүр” –  Ц.Цэрэнболд “Аав”
“Шилдэг эмэгтэй дүр” – О.Долгор “Ар хударга”
“Шилдэг туслах эрэгтэй дүр” – Б.Баттөмөр “Ээжээ надтай гэрлээч”
“Шилдэг туслах эмэгтэй дүр”-А.Цэгмэд ”Хүдэн”
 “Шилдэг баримтат кино” – Г.Золжаргал “Тавилан”
“Шилдэг дүрсний эффект”-Ч.Түвшинтөгс “Хүүхэлдэй”
“Шилдэг хөгжмийн зохиолч”-Б.Одбаяр “Амьдрал нулимсанд дургүй”
“Шилдэг дуу”- Б.Агиймаа “Аюултай харилцаа”
“Шилдэг дууны найруулагч”-Б.Баярхүү “Ар хударга”
“Богино хэмжээний кино”-У.Пүрэвжав “Уулын эзэн”
“Шилдэг дебют кино”-Г.Ундармаа “Тютю”
“Шилдэг зураглаач”-О.Базаррагчаа “Аав”
“Шилдэг эвлүүлэг”-Д.Төгсбаяр “Учрал”
 “Шилдэг кино зохиол”-М.Энхдалай “Аав”
“Шилдэг хөрөнгө оруулагч”-Б.Дэлгэрсайхан “Сүүлчийн шөнө”
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих