Ээжүүдийн тухай хамгийн гайхалтай түүх

images

Дэлхийн хамгийн залуу ээж

 

Түүхэнд  дэлхийн хамгийн залуу ээж таван насд, олоон сар, 21 өдөртэй байсан нь батлагджээ. Таван настай охины хэвлийн хөндийн хэмжээ нь томроход түүний эцэг эх нь хавдар хэмээн таамаглаж эмнэлэгт ханджээ.Гэвч эмч нарын тодорхойлсноор түүнийг долоон сартай жирэмсэн гэж үзсэн байна. Мэс заслын өмнө охины аав ээж өөр эмч нарт хандсан ч тэдний таван настай охин нь жирэмсэн гэдэг нь дахин батлагджээ. Ингээд сар хагасын дараа буюу 1939 оны 05 сарын 14 нд бяцхан охин төрж,хүүтэй болжээ.

 

Дэлхийн хамгийн хөгшин анхны төрөлт 70 настайдаа.

 

Энэтхэг улсын иргэн Ражо деви Лохан гэгч эмэгтэй 2008 оны 11 дүгээр сард 70 настайдаа хүүтэй болсон бөгөөд энэ мөчийг тэрээр 40 гаруй жил хүлээсэн байна. 70 настай эх хамгийн багадаа 3 жил хүүхдээ хөхөөрөө хооллоно гэж төлөвлөж байжээ.

 

Анхны эрэгтэй ээж

 

Дэлхийн хамгийн анхны эрэгтэй ээж болох Томас Беати анх хорвоод мэндлэхдээ эмэгтэй байжээ. Түүнийг 10 настай байхад нь биед нь гормоны өөрчлөлт явагдаж улмаар хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн байна. Үүнээс хойш Томас Беати эрэгтэй хүний амьдралаар амьдрах болж 34 настайдаа эхнэр авчээ. Гэвч эхнэр Нэнси нь эрүүл мэндийн шалтгаанаас болж хүүхэд гаргаж чадахгүй байсан учир Томас Беати өөрөө хүүхэд гаргахаар шийдсэн байна. Ингээд тэрээр хиймлээр үр суулгуулсан байна.

 

Богино хугацаанд олон төрсөн ээж

 

Карол Хорлок гэгч эмэгтэй одоо 42 настай. Тэрээр 13 жилийн хугацаанд  12 удаа төржээ. Түүний жилийн орлого нь 25,000-30,000 доллор. Карол Хорлок залуудаа ганцхан хүүхэдтэй болно гэж боддог байсан хэдий ч тэрээр одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд өнөр өтгөн гэр бүл нь түүний бахархал болжээ.

 

Дэлхийн хамгийн намхан ээж

 

Америк улсын иргэн Кристина Рэй гэх энэ эмэгтэй ердөө л 82 см өндөртэй. Тэрээр хүүхэд байхдаа өвчин тусаж, өсөх боломжгүй болжээ. Кристинагын нөхөр нь 190 см өндөртэй царайлаг эр байдаг гэнэ. Саяхан Кристина Рэй нярайлж хүүхэдтэй болжээ.

 

 Ихэр хүүхэд төрүүлсэн дэлхийн хамгийн хөгшин ээж

 

Омарки Панвар гэх эмэгтэй дэлхийн хамгийн хөгшин ээжид зүй ёсоор тооцогддог. Түүний цорын ганц хүсэл нь хүүтэй болох байсан гэнэ. Тэрээр 77 настайдаа удам угсаагаа залгамжлуулах үр удамтай болохын тулд үхрүүдээ зарж,эдлэн газраа барьцаанд тавин үр тогтоолгох эмчилгээнд орсон байна. Үүний үр дүнд тэрээр мэс заслын аргаар ихэр хүүхэд /хүү,охин/төрүүлжээ.

 

Дэлхийн хамгийн олон хүүхэдтэй ээж

 

Валентина гэгч эмэгтэй дэлхийд хамгийн олон хүүхэд төрүүлснээрээ алдартай. 1725-1765 оны хооронд тэрээр 16 удаа хоёр ихэр, долоон удаа гурван ихэр, дөрвөн удаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлж, нийтдээ 27 удаа амаржсан байна. Валентинагын 69 хүүхэд эсэн мэнд бойжсон гэнэ. Түүний нөхөр нь жирийн нэгэн тариачин эр байжээ.

 

Дэлхийн хамгийн жижиг хүүхдийн ээж

 

2004 оны 9-сарын 19-нд Румаиса Рахман гэх хүү хорвоод мэндэлсэн байна. Энэ бяцхан хүү ердөө 243 грамм жинтэй 25см өндөр төрснөөр дэлхийн хамгийн жижиг хүүхэд болсон бөгөөд тэрээр шар айрагны лаазнаас ч хөнгөн юм. Бяцхан хүүгийн эх жирэмсэн болсноос 25 долоо хоног,зургаан өдрийг дараа амаржсан байна. Румаиса ихэр бөгөөд эгч Хиба нь 556 гр жинтэй төрсөн гэнэ.

 

Найман ихэр хүүхдүүдийн ээж

 

2009 оны нэг дүгээр сард найман ихэр хүүхэд АНУ-д төржээ. Ихрүүдийн ээж Сулеман нь ганц бие бөгөөд нийгмийн халамжийн тусламжтайгаар хүүхдүүдээ асарч байгаа гэнэ. Тэрээр хиймлээр үр тогтоолгон найман ихэр хүүхэд төрүүлсэн бөгөөд Сулеман нь найман ихэр хүүхэд төрүүлсэн хоёр дахь Америк эмэгтэй юм.


URL:

Сэтгэгдэл бичих