Автомашинд татсан тамхи хамгийн хортой

4620e6c087e0a48aoriginal

Машинд татсан тамхины утаа нь гэрт татсанаас 24 дахин илvv хортой. Машины цонх онгойлгосноор дам тамхидалтаас сэргийлж чадахгvй. Дам тамхидалтын хор хєнєєлийн бодит гэрч болох Канадын иргэн Хитер Кроугийн тvvхийг хуваалцая. Тэрбээр 40 гаруй жил ресторанд зєєгчєєр ажилласан. Хэзээ ч тамхи татаж байгаагvй. Гэтэл шинжилгээгээр тvvнийг уушигны хорт хавдартай, євчин нь хожуу vедээ орсон болохыг тогтоожээ.

 

Тvvний хорт хавдраар євчилсєн шалтгаан нь тамхины утаатай орчин байсан. Хорт хавдар эрт vедээ євчин шаналал, зовиургvй байдаг нь тvvнийг vйлчлvvлэгчдийн тамхины утаанд хордсоор євчнєє хvндрvvлэхэд хvргэжээ. Хатагтай Хитер Кроу амьдралынхаа vлдсэн богино хугацааг тамхины хор хєнєєлийг иргэд, єсвєр vеийнхэнд ойлгуулах, эрvvл орчин бvрдvvлэхийн тєлєє тэмцэхэд зориулж, Канад болон бусад олон орныг тамхины эсрэг шийдвэртэй тэмцэхэд нєлєєлсєн юм. Хитер Кроуг тамхины эсрэг тэмцэх кампанит ажлаа эхлэх vед Канадад ажилчдын таван хувь нь тамхины утаанаас хамгаалагдсан нєхцєлд ажиллаж байсан бол дєрвєн жилийн дараа 80 хувь болж осч, ажлын байрыг тамхигvй эрvvл орчин болгох хууль гарчээ. Жирийн нэгэн хvн нийгмийг ер бусаар єєрчилж болдгийг Хитер Кроу харуулсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих