Төгрөг ам.долларын эсрэг 57 төгрөгөөр чангарав
Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1877 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд төгрөгийн эсрэг “ногоон” мөнгө 57 төгрөгөөр суларсан үзүүлэлт болж байна. Үүнийг ажиглагчид“Оюутолгой”-н далд уурхайн төлөвлөгөөг баталсантай холбон тайлбарлаж буй. Тэгвэл өнгөрсөн сарын 22-нд нэг ам.доллар 1935 төгрөгтэй хайнцаж байсан билээ.
URL: