Эндүүрээд одойчуудын дэлгүүрийг дээрэмджээ (видео)
Английн Бристоль хотод гурван хулгайч чамгүй юман дээр буулаа гэж бодоод машинаараа одой эмэгтэйчүүдийн хувцасны дэлгүүрийн шилэн ханыг цөмлөж орсон байна. Хулгайч нар загварлаг хувцасны дэгжин дэлгүүрийг хуу хамахаар төлөвлөсөн ч андуураад эхлээд аяллын товчооны ханыг хага цохижээ. Гэвч тэндээс ямар нэг үнэ цэнэтэй зүйлийг олсонгүй.
Дараа нь тэд зэргэлдээх дэлгүүрийн ханыг цөмлөөд “бичил” биетэй эмэгтэйчүүдэд зориулсан хувцас авч явжээ. Тэд хууль бусаар авч явсан зүйлээ борлуулж чадахгүй гэдгээ таамаглаагүй гэнэ. Нийтдээ тэд 20 мянган фунтын хувцас өмсгөл авч явсан байна.
Цагдаа нар ийм “авхаалжтай” хулгайч нартай анх удаагаа тулгарсан бөгөөд цагаан өнгийн “Ягуар” машин хөлөглөсөн гурван эрэгтэйг эрэн сурвалжлах болжээ.
URL: