ХЯТАД УЛС ЗАДРАХ УУ

b05f1bc1fc0dad2foriginalХЯТАД ЗАДРАХАД ОЙРХОН БОЛСОН тухай ийм нэгэн яриа болов…
Хятад улс дотроосоо задрахад их ойрхон болсон тухай ойрмогхон уулзсан дотор газрын нэгэн эрхэм сэтгэл түгшингүй ярив.
Си Зин Пингийн амь насанд халдсан оролдлого 7 удаа болсон гэнэ. Үүнээ их нууцалж байгаа гэлээ.
Гол шалтгаан нь авилгал. Авилгалтай хийж буй Си-гийн тэмцлийг нийгмийн суурь бараг бүхэлдээ эсэргүүцэж байгаа гэнэ. Учир нь авилгал гэдэг зүйл бол хятадын язгуур соёлын салшгүй хэсэг болчихсон зүйл. Авилгалыг хятад хүн хэзээ ч зүй бус, ёс бус, хууль бус зүйл гэж үздэггүй байна.

Мао даргын үед нэг хэсэг энэ авилгалыг Улаан хамгаалагчдын хядлагаар нам дарж чадсан. Гэвч яг л олон толгойтой могой шиг буцаад амилаад босоод ирсэн, хятад үндэсний сэтгэлгээний суурь хөрс нь язгуураасаа ийм учир ердийн хууль журмыг чангатгах, хэрэгжүүлэх төдийгөөр авилгалыг багасгах, бууруулах ямар ч боломжгүй юм гэлээ.

Си тэргүүтэй Коммунист намын авилгалын эсрэг хийж буй тэмцэл нь эцсийн дүндээ хятадын язгуур соёлыг хөндөж буй тул энэ байдал нэг талаас хятадыг задлах аюулд хүргэж мэдэхээр байгаа, нөгөө талаар авилгал нь энэ янзаар эрчээ авчихвал хятадынхаа хөгжлийг сорж мөхөөж ч мэдэхээр байдалтай байгаа. МАШ ХҮНД байгаа..

Ер Хятадаас өөр үндэстэн ядуу буурай, өлссөн зовсон хүмүүст төрөөс, сайн дурын хандивлагчдаас тусламжаар ирүүлж буй хөрөнгийг хувьдаа завших сэтгэлгээ бараг үгүй байдаг. Ялангуяа монголчууд та нарт ийм зүйл бараг үгүй. Харин хятадууд ийм зүйлийг өчүүхэн ч эргэлзээгүй, эмзэглэлгүйгээр хийдэг. Энэ бол хятадын яаж ч аргалж болохгүй мөн чанар гэлээ.
- Хэрвээ авилгал хятад үндэстний язгуур мөн чанар нь юм бол өдий хүртэл хятадууд өөрсдийгөө мөхөөчихгүй хэрхэн яаж тэсэж ирсэн хэрэг вэ? хэмээн хэрэг болгон асуувал,
- Та нэг зүйлийг мэдэхгүй гэж үү? Хятад үндэстэн зөвхөн харь өөр үндэстнээр удирдуулсан цагтаа л нэгдэж, эвлэж, энэ авилгал нь багасаж ирсэн байдаг юм. Зүрчидийн Тан улсын үед их сайхан болж ирсэн. Дараа нь мөн Зүрчидийн Алтан улсын үед ч тийм байсан. Монголчууд та нарын удирдлага дор хятад их том гүрэн байлаа. Дараа нь Манж нарын удирдлага дор бүр ч том гүрэн болсон. Тэр хаант улсын үеүдэд хятад хятадтайгээ тэмцдэггүй байсанд л хамаг хэрэг учир нь байсан. Тэдгээр харийн хаад нар яваандаа хятадын эдийн болон соёлын авилгалын далайд живсээр байгаад мөхдөг байлаа. Харин одоо өөрсдийгөө мөхөөж эхэлж байна гэж байх юм даа…
Мөн “Хятад авилгалтай үр дүнтэй тэмцэж байгаа, үр дүн гарч байгаа гэдэг. Том том бүлэглэлүүдийг барьж, дарж, тэдний толгойлогчдийг цаазалж байгаа нь үнэн. Үүгээр үзвэл Си-гийн тэмцэл үр дүнтэй байгаа харагдана. Гэвч дунд, доод шатанд авилгал огтхон ч буураагүй, улам бүр өнгө зүсээ хувиргаж, амь бөхтэй, нарийн аргатай болж, өргөжин тэлж байгаа” гэв…

Хятадын хаалттай нийгмээс ийм яриа сонсогдож байгаа нь сонин байлаа. Энэ яриа хятад улсдаа хайртай, хятадыг бүү задраасай гэсэн, хятадынхаа өнөөгийн байдалд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандсан, сэтгэл эмзэглэсэн хятад хүний яриа болохыг анзаарна биз ээ…
Хятадыг зөвхөн гаднаас нь харж буй бидний хувьд хятадын дотоод ертөнцийг тэр бүр сайн мэдэхгүй юм. Энэ хүний ярьж буйд үнэний хувь нэлээд буй байх аа…

 

https://www.facebook.com/NominchimedB/posts/956829577670746


URL:

Сэтгэгдэл бичих