Дуучин А.Хишигдалай “амьдрахын төлөө л” хөхөө ил гаргасан гэнэ
“Universe best songs” наадмаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин А.Хишигдалай жин хасч, гоолиг болсноор өөртөө тун ч итгэлтэй болж, задгай хувцаслах болсон. Өмнө нь үг яриа, харилцааны соёлоороо шүүмжлэлд өртөж байсан тэрбээр энэ удаа уран бүтээлээсээ болж, хатуухан шүүмжлүүлэв.
Тодруулбал, тэрбээр “Чиний нүдээр” дууныхаа клипэнд нүцгэлснээр “хөхөө гаргалаа, бөгсөө савлаа, дууны үг нь овоолсон хог” гэх мэт хатуухан үгсийг сонссон юм. Харин энэхүү шүүмжлэл дуучин бүсгүйд таалагдаагүй бололтой.
Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан “Амаа уралдуулаад л муулаад байна. Ойрд ингэж олон хүнд муулуулаагүй гоё ч юм шиг. Амьд яваагаа мэдрээд ч байгаа юм шиг. Миний ихэнх уран бүтээл нам жим хэл амгүй зүгээр л өнгөрдөг. Харин энэ удаагийнх их л шуумтай сайхан байна.
Хүмүүс намайг хөхөө гаргалаа, бөгсөө савлаа гээд л байх юм. Гэтэл тэдний сонсдог Холливудын одод нь хар тамхи дуулж, хөхөө гаргаж байхад юу ч болоогүй мэт тоохгүй байдаг. Гэтэл мануусыг ад үзээд байх юм, битгий л дээ. Миний шинэ уран бүтээлд хар тамхи магтаагүй, архи ууж байгаагаа харуулаагүй. Зүгээр л өөрөөр хийж үзсэн юм. Зөвөөр ойлгоод сонсоод үзээрэй. Зүгээр л хайр дуулсан” хэмээн өөрийгөө өмөөрчээ.
Түүнчлэн амьдрах гээд л зүтгэж яваа нэгэн гэдгээ ч тодотгоод амжсан байна. Тэгэхээр залуухан дуучин бүсгүй илүү олон хүний анхаарлыг татаж, “уран бүтээлээ борлуулахын” төлөө л дууныхаа клипийг хөхнийхөө толгойгоор чимсэн бололтой шүү.
www.mnews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Дуулж эхлээгүй байж балайрч эхэлдэг Ёстой бүтэхгүй гар байна Тэгээд ч олигтой дуулах биш дээ