Гэрлэх хэрэгтэй юу, үгүй юу?
Эртний Грекийн гүн ухаантан, философич Сократаас нэг залуу зөвлөгөө хүсч, “Гэрлэх хэрэгтэй юу, үгүй юу?” хэмээн асууж л дээ. Тэр залуу хэнд хандахаа сайн мэдэж байсан бололтой. Учир нь, Сократ гэр бүлийн амьдрал зохиохдоо ихэд алдсан нэгэн байжээ.
Сократын эхнэр Ксантиппа хамгийн ааш муутай авгай гэж түүхэнд бичигдэн үлджээ. Энэ эмэгтэй суут ухаантныг насаар нь зовоосон гэдэг. Нэг удаа халуун цай нүүр рүү нь цацаж орхисноос Сократын нүүрэнд том сорви үлдсэн гэнэ. Ийм болохоор залуу Сократыг хамгийн сайн зөвлөгөө өгнө гэж хүлээх нь аргагүй. Харин Сократ: “ Мэдээж, гэрлээд үз. Сайн эхнэр таарвал аз жаргалтай амьдарна биз. Аз таарахгүй бол гүн ухаантан болно доо” хэмээн хариулсан гэдэг.
URL: