Зориулалтын бус хуванцар савыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг анхаарууллаа
Иргэд зах дээр худалдаалж буй хуванцар савыг хүнсний хэрэглээндээ их хэмжээгээр хэрэглэдэг. Энэ нь эрүүл мэндэд аюултай гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа да раа анхааруулсаар ирсэн. Гэвч хуванцар савны худалдаалалт, иргэдийн хэрэглээ буурахгүй байгаа юм. Тиймээс МХЕГ-аас хуванцар савны хэрэглээ, анхаарах зүйлсийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Нарантуул” захад худалдаалж буй 5-120 литрийн багтаамжтай долоон төрлийн хуванцар сав болон тус саванд хадгалж байгаа ус, сүү, айрагнаас дээж авч шинжлэхэд аммиакийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин, хүнд метал, хар тугалганы үлдэгдэл 3-4 дахин их гарчээ. Өнгөрсөн жил хилээр оруулсан химийн бодисийн хэмжээ 2013 онтой харьцуулахад 31 хувиар нэмэгдсэн байна. Харин энэ оны эхний таван сарын байдлаар 17325 ширхэг хуванцар савтай химийн бодис манай улсын хилээр орж ирсний 52 хувь нь БНХАУ-аас орж иржээ. “Нарантуул”, “Хархорин” захад зарагдаж байгаа хуванцар савны 83 хувь нь хуучин сав, 96 хувь нь хүнсний зориулалтын бус байгааг тогтоожээ. Хамгийн гол нь иргэд өөрсдөө хуванцар савыг худалдан авахдаа олон улсын зөвшөөрөгдөх тоон тэмдэглэгээтэй савыг сонгох хэрэгтэй.
Тухайлбал, олон улсад“1”, “5” гэсэн тэмдэглэгээтэй хуванцар савыг хүнсэнд хэрэглэж болдог бол “3”, “6”, “7” тэмдэглэгээтэй болон огт тэмдэглэгээгүй савыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруул лаа. Энэхүү тоон тэмдэглэгээ нь хуванцар савны ёроолын гурвалжин тэмдгийн дунд байдгийг онцоллоо. Манай улсад химийн бодистой хуванцар савыг уул уурхайн компани, арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, эмнэлгийн ариутгал халдваргүйжилтийн зориулалтаар их хэмжээгээр оруулж ирдэг байна. Улмаар хэрэглэсэн химийн бодисын сав, баглаа боодлыг тусгайлан устгалд оруул даггүйгээс хүнсний зориулалтын бус хуванцар савны худалдаа газар авч байгаа аж. МХЕГ-ын Худалдаа үйлд вэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа “Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд зөвхөн химийн бодисын талаар бичихээс биш түүнийг савласан савыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага зориулалтын цэгт устгах, устгаагүй тохиолдолд хэрхэн хариуцлага тооцох зэрэг нарийвчилсан зохицуулалт байдаггүй. Тиймээс энэ талын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна. Манай байгууллагын зүгээс тандалт судалгааны дүнг эцсийн байдлаар нэгтгэж, цаашид химийн бодистой орж ирдэг хуванцар савны талаар хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Мөн холбогдох байгууллагуудад авах арга хэмжээний саналуудыг хүргүүлж хамтарч ажиллана” гэсэн юм.
М.ЭНХЦЭЦЭГ
URL: