ТОСК-ийн дарга А.Гантулга төрийн албанд ажиллах ёс зүйтэй юу

gantulga1Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас иргэдэд хөнгөлөлттэй үнэ тариф, бага хувийн хүүтэй зээлд үндэслэн орон сууцжуулах төсөл зарлаж, үүнийг хэрэгжүүлэх Төрийн орон сууцны корпораци гэх төрийн байгууллагыг байгуулсан байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ байгууллагын ажил нэлээд урагштай явж  Буянт Ухаа цогцолборыг барьж ашиглалтанд оруулж, айл өрхүүдийг оруулсан боловч тухайн үедээ сугалаа нэрийн дор нэлээд будлианыг тарьсан байдаг. Учир нь хамаг байдгаа  зарж мөнгө болгоод байрны урьчилгаагаа өгсөн айлууд банкин дээр очоод зээлээ авах гэтэл банк орлого нь хүрэхгүй байна гээд бөөн асуудал болж сугалаанд хожсон эрхийг нь  хүчингүй болгож ТОСК-ийн захирал А.Гантулгын “буян”-аар   цөөнгүй айл орох оронгүй  болж гудамжинд гарахдаа тулж байсан.

Асар их мөнгө хөрөнгө эргэлддэг энэ газрын захирлаар 3 жил гаруй ажилласан А.Гантулга 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хэмжээний мөнгөө базааж чадсан гэж ойр тойрны хүмүүс  нь ярих юм билээ. Тэрээр 2016 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базаагаад 1 минутын ч завгүй явдаг гэнэ.

Дээр нь А.Гантулга захирал ажилчидтайгаа нэлээд ширүүн  дориун харилцдаг гэсэн мэдээлэл байдаг нь үнэний хувьтай бололтой. Учир нь сайхан ТОСК-ийн Борлуулалтын албаны дарга н.Гэрэлт-Од нөхөр үйлчлүүлэхээр очсон иргэнийг “п” үсгээр эхлэсэн үгээр харааж загнан, үгийн сөрөөгүй шанаадаж унасан бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Захирал нь ажилчидтайгаа ширүүн харилцдаг учраас захиралдаа уурласан уураа  ажилчид нь иргэдэд гаргаж байгаа нь тэр гэж хэлэх хүмүүс ч байна.

ТОСК-ийн захирал А.Гантулга жудаггүй эр бололтой. Тэрээр  одоогоос 17 жилийн өмнө иргэн Б-ээс 2000 ам.доллар зээлээд буцааж өгөлгүй “луйвардсан” ажээ. Олон жилийн өмнө түүнд ийнхүү  “луйвардуулсан” гэх  иргэн Б түүнээс 3.0 гаруй төгрөгийг нэхэмжлэхэд А.Гантулга захирал  “луу унжсан” тул тэдний маргааш шүүхдэлцэхдээ тулж, шүүхээс  хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэмээн тус хэргийг хаажээ. Үнэндээ 3.0 сая гаруй төгрөг бол одоо цагт А.Гантулга захиралд  юу ч биш нь ойлгомжтой. Гэсэн атлаа хүнд хэцүү байх үедээ бусдаас зээлсэн мөнгө эргүүлэн өгөхгүй байгаа нь түүнийг хүн чанарын хувьд, төрийн албаны ёс зүйн хувьд хэн болохыг нотлож байгаа хэрэг юм.

Төрийн байгууллагаар  дамжин сонгуульд  оролцохоор зүтгэж байгаа ТОСК-ийн захирал А.Гантулга гэдэг хүний  тухай товчхон өгүүлэхэд ийм байна.

А.Гал

ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих