Топ Пүүжээгийн экс амраг хар тамхины сүлжээ байгуулсан хэргээр 461 дүгээр ангид хоригдож байна
Саяхан Эрүүгийн цагдаагийн газраас мансууруулах бодис түүж хадгалдаг, түүнийг нь борлуулдаг, хэрэглэдэг сүлжээ бүхий 18-36 насны 20 гаруй залуусыг баривчилсан байна. Тэд манай орны ихэнх нутгаар ургадаг каннабис буюу зэрлэг олсны ургамалыг их хэмжээгээр хадгалж, зарж борлуулдаг, гадаадын иргэдтэй хамтарч ажилладаг “Ice” буюу мөс, гашиш зэрэг мансууруулах төрлийн бодисыг худалдаалдаг сүлжээнд орсон байжээ. Эдгээр залуус уг бүтээгдэхүүнүүдээ мансууруулах төрлийн бэлдмэл тогтмол худалдан авч хэрэглэдэг залууст худалдаалахаас гадна хил давуулан оруулж ирсэн мөс болон гашиш зэргийг олны танил, баян айлын хар тамхины хамааралтай болсон залууст борлуулдаг байсан нь мөрдөн байцаалтын явцад ил болж эхлэжээ.
Энэхүү хар тамхины хэрэгт Топ модель Пүүжээгийн экс найз залуу Хар хорин захын босс Лхагвадоржийн хүү Цэгцбаатар холбогдон шалгагдаж байна. “Хархорин” захын босс, “Чингэс трейд” ХХК-ны ерөнхий захирал Чүлтэмрэнцэнгийн Лхагвадоржийн хүү Л.Цэгцбаатар эхнэр хүүхдээсээ салж, Монголын алтны магнат Мянганбаярын экс эхнэр топ модель Д.Пүрэвсүрэнтэй хайр сэтгэлийн холбоотой болж, эцэст нь топ Пүүжээг зодсон хэргээр ял шийтгэл амсаж явсан дуулиантай эр. Чинээлэг эрхмийн хүү анх Мандухай хэмээх бүсгүйтэй гэрлэж хөөрхөн охинтой болсон ч удалгүй Топ Пүүжээтэй нэр холбогдож, түүний энэ янаг амрагын явдлыг хүлээн зөвшөөргүй эхнэр нь салах өргөдлөө шүүхэд өгснөөр тэдний хамтын амьдрал төгсгөл болсон түүхтэй. Өнөөдөр Мандухай УИХ-ын гишүүн Номтойбаярын эхнэр болж, харин нэгэн цагт Цэгцбаатарын хайр хал хоёрыг хүртэж явсан топ Пүүжээ алтны компанийн захиралтай шинэ амьдрал зохиожээ. Олон сайхан бүсгүйтэй нэр холбогдож явсан энэ залууг хар тамхины томоохон сүлжээг удирдаж байсан гэж ярих хүн ч цөөнгүй байна.
Одоогоос хэдэн жилийн өмнө Улаанбаатар” паласын “Royal” танхимд болсон “Silence White” party дээр Пүүжээ Цэгцбаатартайгаа очин багагүй шуугиан тарьж байсан удаатай. Цагаан эрээн өнгийн цээживчээр дөнгөж хөхөө хааж, богинохон банзлаар зөвхөн бөгсөө л далдалж, хагас нүцгэлсэн топ модель бүсгүй мансуурлын байдалтай, тамхи татаж, найз залуутайгаа байнга зууралдаж байгаа зураг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарж байлаа. Хөхөвчтэй зугаалсан бүсгүйг бүгд л гайхаж байсан бөгөөд Эрүүгийн цагдаагийн газрынхан энэ үеэс эхлэг Л.Цэгцбаатарыг анхааралдаа авч, хар тамхи хэрэглэдэг байж магадгүй хэмээн хардаж эхэлсэн гэнэ.
shudarga.mn
URL: