МАЛАА 100 ХУВЬ ЭРҮҮЛЖҮҮЛСЭН АНХНЫ СУМ БОЛОХ ЗОРИЛТ ТАВИЛАА

985d061b43cf7d51576a0960a8f19307_L

Баянхонгор аймгийн Баянговь сумын малыг 100 хувь эрүүлжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийг 2 жилийн хугацаанд “Говийн сэргэлт” сан ТББ өөрийн 100 сая төгрөгийн төсөвт өртгөөр хэрэгжүүлэх юм.

Төсөл амжилттай хэрэгжсэнээр Баянговь сумын мал сүрэг эрүүлжээд зогсохгүй тус сумаас эрүүл малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд иргэдийн гар дээр очих боломж нээгдэж байна.

Түүгээр ч зогсохгүй гадаадын аль ч улс оронд экспортлох боломж бүрдэхийг албаныхан онцлов.
“Говийн сэргэлт” сангаас хэрэгжүүлж буй уг төсөл Баянговь сумын мал бүхий нийт өрхөд хүрч ажиллах зорилго тавин ажиллаж байгаа юм. Ингэхдээ мал эрүүлжүүлэх 4 төрлийн цогц үйлчилгээг АНУ-аас оруулж ирсэн тусгай багаж төхөөрөмж, тарилга уусмалыг оруулж ирсэн байна. Мөн эрүүлжүүлэлт хийх мэргэшсэн боловсон хүчин, тусгай техник, хувцас хэрэгсэл, машин, шатахуун түлш, цалин хөлсийг “Говийн сэргэлт” сан гаргаж байгаа аж.

Баянговь сум нь Улаанбаатар хотоос 800 км-ийн зайд оршдог бөгөөд нийт өрхийн 60-70 хувийг мал бүхий иргэд эзэлдэг. Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд нийт төл малыг оролцуулан 200.000 орчим толгой малтай, үүнээс 90 гаруй хувийг бог мал дангаар эзэлж байна.


URL:

Нэр: Anonymous Огноо: 7 June 2015

Маш зөв ажил сэджээ. АНУ-аас оруулж ирсэн тусгай багаж төхөөрөмж, тарилга уусмалыг оруулж ирсэн гэжээ. Албан ёсоор Монгол улсад шалгуулж бүртгүүлсэн юм уу? Ялангуяа биобэлдмэл, вакцин оруулж ирэх бол сайн шалгуулаарай,

Сэтгэгдэл бичих