“Алтай контсрашн”-ны “Нархан” хотхоны ПАЯН эхнээсээ нууцаа дэлгэлээ
“Алтай контсракшн”-ы барьсан “Нархан” хотхоны барилгын хана нурж хүн бэртээх шахлаа. Тодруулбал, НОБГ-т Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 65 дугаар байрны 13 давхрын гадна пасадны хөөсөнцөр, шавардлаг хуурсан, хүн, эд материал дээр унах гээд байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу ХУД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэргэжилтэн, нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход тус байрны 13 давхрын хойд талын 5х8х0.10 хэмжээтэй / 4 м3/ гадна пасадны хөөсөнцөр унах гэж байсныг аюулгүй байдлыг хангаж хөөсөнцөрийг буулгасан байна. Азаар хүн бэртэж гэмтээгүй байна.
Ийнхүү нийслэлд өдөр алсгалахгүй сүндэрлэж байгаа барилгын чанартай юу, чанаргүй юу гэдгийг Мэргэжлийн хяналт шалгадаг ч тогтоож чаддаггүй юм уу эсвэл гар хүндрүүлээд л бүртгээд авчихдаг юм уу бүү мэд. Ямартаа ч чанаргүй байшинг бүртгэж авсан гэдэг нь тодорхой болж байгаль эх өөрөө шалгалтаа авахад “Алтай контсрашн”-ны “Нархан” хотхон шалгалтанд нь бүдэрлээ.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО
pasaad ? kxkxkxk