НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР УЛСЫН ХЭМЖЭЭНД 2 ДУГААР БАЙРАНД ШАЛГАРЛАА

Аймаг, нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газрын 2014 оны ажлыг дүгнэж бүс бүсдээ өндөр үнэлгээ авсан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шагнал гардуулах арга хэмжээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр боллоо.
p19n0ltm711ofav0lo2a1sf41fq22
Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2014 оны үйл ажиллагааг Засгийн газраас (2013 оны 322 дугаар тогтоолоор) баталсан журмын дагуу УИХ, Засгийн газраас батлан мөрдүүлсэн бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, байгууллагын чиг үүрэг, ил тод, нээлттэй байдал зэргийг харуулсан 8 бүлэг үзүүлэлтээр үнэлж дүгнэсэн байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт,

2014 оны үнэлгээний дүнгээр Өвөрхангай аймаг 4.13 оноо, нийслэл Улаанбаатар 4.06 оноо, Орхон аймаг 4.04 оноо, Сүхбаатар аймаг 4.03 оноо, Увс, Дархан-Уул аймгууд тус бүр 4.01 оноотой байгаа нь бусад аймгаас өндөр байна.  Засгийн газраас тогтоосон журмын дагуу аймаг, нийслэлийг 5 бүс болгон бүс бүсээс нэг аймгийн Засаг даргын Тамгын газрыг шалгаруулдаг учраас Өвөрхангай аймаг 4.13 оноо, нийслэл Улаанбаатар 4.06 оноо, Сүхбаатар аймаг 4.03 оноо, Увс аймаг 4.01 оноо, Сэлэнгэ аймаг 3.94 оноо авч тус тусын бүсдээ тэргүүллээ гэж хэллээ.

Бүс бүсдээ өндөр оноо авсан нийслэл Улаанбаатар хот болон Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгийн ЗДТГ-ыг тус бүр 10.0 сая төгрөгөөр, эдгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг тус бүр нэг сарын цалингаар шагнаж урамшуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод зөвшөөрлөө.


URL:

Сэтгэгдэл бичих