Иргэдийн сүсэг бишрэлээр түрийвчээ түнтийлгэдэг хүмүүсийг дэмжихээ больё

CGn-cTUUQAACdsJ1Иргэдийн сүсэг бишрэлээр түрийвчээ түнтийлгэдэг хүмүүсийг дэмжихээ больё. Зул  өргөх  дээдийн  дээд  буян  болдог гэлцэнэ.

Гэхдээ зул өргөх ёслол нь тухайн улс орныхоо ёс заншил, ахуйн хэрэглээнээсээ шалтгаалаад олон янз байдаг байх. “Гэрэлт зул” өргөх ёслол найм дахь жилдээ бямба гаригт буюу энэ сарын 6-ны өдөр болох гэж байна. Тэгвэл зул өргөх ёслолын талаар товчхон мэдээллийг авч үзье.

Энэхүү үйл ажиллагааг 2008 онд Тайланд улсын Даммакаяа хийдийн хамба лам болоод “Даммакаяа” сангийн тэргүүн Луан Пу Даммачаёо, ”Сэтгэлийн Амирлан” сантай хамтран зохион байгуулдаг билээ.

“Гэрэлт Зул” өргөх ёслолыг Бурхан Буддад өдөр тутам сүслэн залбирдаг учир улс орон бүр өөрийн цаг тооллын бичгээс хамаарч өөр өөр өдөр явуулдаг олон улсын чанартай бөгөөд Тайланд, Энэтхэг, Индонез, Хятад, Малайз, Мянмар зэрэг улс тэмдэглэдэг юм. Зул өргөснөөр хүн бүрт аз жаргал, амжилт ирдэг гэдэгт итгэдэг сүсэгтэн олон ирсэн байсан юм. Сайхан амьдралын гол шалтгаан нь хүн дотоод ертөнцөө эерэг, зөв байлгахад оршдог гэдэг.  Харин энэ нь гал түймэр их гардаг хуурай манай орны хувьд ердөө уламжлал болгох тэмдгэлэх шаардлага байхгүй ч болов уу.

Энэ асуудлаар “Урт нэртэй” гэх төрийн бус байгууллагын зүгээс хоёр ч  Нийслэлийн засаг даргын Тамгын газрат удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдэл  гаргах болсон шалтгаан нь гэрэлт зул өргөхөд ямар нэгэн хяналт байхгүйгээс болж, байгаль орчинд хор хөнөөл учруулах, цаашлаад гэрэлт  зул  өргөх нь  өөрөө бизнесийн шинж чанартай болж байгаа  нь  ажиглагдаж байгаа  юм.  Гэрэлт   зул  өргөх ёслолын тухай хаанаас ямар шийдвэр гаргасан, хэн зөвшөөрөл олгосон, эсвэл хувийн байгууллагууд өөрсдөө зохион байгуулж  байгаа  эсэхийг  тодруулах,  цаашид  таслан  зогсоох  хүртэл  арга  хэмжээ  авахуулахын  тулд  мэдэгдлээ хүргүүлсэн байжээ. Гэтэл жил болгон хүргүүлдэг боловч ямар нэгэн хариу ирдэггүй арга хэмжээ авахгүй байна гэдгийг тус байгууллагын холбогдох хүмүүс хэлж байлаа.

Гэрэлт зул өргөх ёслол гэдэг бол гадны шашныг Монголд дэлгэрүүлэх гэсэн бас нэг санаа юм шүү дээ. Бидэнд ийм ёс заншил байхгүй. Гэрэлт зул өргөх ёслол нь Тайванаас гаралтай бөгөөд далайн орнууд далай руугаа хөөргөдөг энэхүү ил галыг нь  хүн ам ихээр  суурьшсан, шатахуун түгээх станцууд олноор төвлөрсөн  нийслэл хотдоо  хөөргөж, улмаар ил гал хаана очиж буухыг хэн ч мэдэхгүй. Тэгээд Богд уул руугаа хавар, намрын улиралд ил галыг олноор нь хөөргөснөөр эргэж газарт буухдаа  хог хаягдлыг бий болгохоос гадна байгаль орчинд гал түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлж байна. Мөн ашиг  хонжоо  олох  сэтгэлгээг  бий  болгож  байгаа юм.  Энэ  үйлдэл  нь  байгаль  орчныг бохирдуулж,экологийн  тогтолцоог  алдагдуулсан  гэх  үндэслэл  болж  байна.  Хуульд  зааснаар  байгаль  орчинд учруулсан хохирлыг барагдуулах зохицуулалт байгаа  боловч дээрх үйлдлээс  болж хохирол учирвал хэн хариуцах, түүнд тавих хяналт байхгүй байгаа зэрэг нь хууль зөрчсөн үйлдэлд хүргэж байна.

Монголчууд хэзээ тэнгэр рүүгээ гал хөөргөдөг байсан юм. Гэр гэртээ зул өргөөд мацаг бариад л энэ өдрийг буян үйлдэж өнгөрүүлдэг байсан. Шашин шүтэх, эс шүтэх нь нээлттэй ч ард иргэдийн сүсэг бишрэлээр бизнес хийгээд байгаа нь харамсалтай юм. Дараа нь тэд ямар ч хариуцлага үүрдэггүй, нөгөө ууттай дэнлүү нь хог болж, ТҮЦ-ний ажлыг нэмж, хотын гудамжаар хөглөрч байгаад л дүргүйцлээ  илэрхийлж байгаа  нэг  хэлбэр юм даа. Үүнтэй  адил  хор  хохирол  ихтэй  асуудлуудад  хотын удирдлагууд  шүүмжлэлтэй хандах хэрэгтэй байна……

Үргэлжилэл бий……………

arslan.mn


URL:

Нэр: sanaa Огноо: 5 June 2015

Яг үнэн уг хүний гадаад байдал тийм чухал биш,дотор сэтгэл ам хэл нь хэр бусадыг хайрлаж байна .Хорон мууд хэр их баясаж байна гэдгээ өөрөө өөрийгөө сайтар нягталах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих