ОХУ-ын “Россия 24” телевизийн хоёр ажилтан Украинд баривчлагджээ

e76501f44ac27963058b99d423378c90ОХУ-ын “Россия 24” телевизийн хоёр сэтгүүлчийг Украин баривчилсан тухай мэдээллийг Киев хотын Цагдаагийн газрын дарга Александр Терещук өчигдөр нотолжээ.

Үнэндээ, ОХУ-ын “Россия 24” телевизтэй холбоотой хоёр хүнийг хэн болохыг нь тогтоохын тулд тэднийг баривчилсан гэж Александр Терещук мэдээлжээ.

Хоёр сэтгүүлч одоогийн байдлаар Киев хотын Печерский дүүргийн цагдаагийн газарт хоригдож байгаа аж. Киев хотод хоригдож байгаа хоёр сэтгүүлч нь “Россия 24” телевизийн сэтгүүлч, зураглаач болохыг тус телевиз мэдэгдсэн байна.

ОХУ-ын сэтгүүлчдийг баривчилж, Украины аюулаас хамгаалах байгууллагад хүргэсэн гэж Киев хотын хамгаалалтын үйлчилгээний байгууллага мэдэгджээ.

Украины аюулаас хамгаалах байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Елена Гитянская надад ийм мэдээлэл ирээгүй хэмээн дээрх мэдэгдлийг нотлохоос татгалзсан байна.

О.Мөнхдуулга

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих