Налайхын Захирагчийн сонгуулиас өмнө Х.Болдбаатар даргын асуудлыг “нэг тийш” болгоё

olloo_mn_1422863016_boldbaata-600x300Нийслэлийн дагуул хот байхаар шийдвэрлэгдсэн Налайх хотын захирагчийн сонгууль 10 гаруйхан хоногийн дараа болно.

Тодруулбал НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийг 6 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргасан. УИХ – ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Хот тосгоны Захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам”-д заасанчлан НИТХ-ын Тэргүүлэгчид санал хураах өдрөөс 27 хоногийн өмнө сонгуулийн нэгдсэн хороог баталдаг. Үүний дагуу Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн саналын дагуу Нэгдсэн хороог 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, нэр дэвшүүлэх ажил өнгөрсөн сарын 19-нд эхэлж, 5 дугаар сарын 25-нд дууссан. Ийнхүү нийслэлийн дагуул Налайх хотод захирагчийн сонгуулийн болохтой холбогдон бэлтгэл ажил ундарч байгаа атал одоогийн Засаг дарга Х.Болдбаатарын дуулиан “нам дарагдав”.

Шинэ оны өмнөхөн ИТХ-аар олонх нь огцрох шийдвэр гаргасан ч хүлээн зөвшөөрөөгүй, тамга тэмдгээ авч зугтсан, жилийн дотор 40 шахам удаа гадаадад аялж “нисдэг” дарга хочийг ард түмнээсээ хүртсэн, хууль бусаар газар олгосон зэргээр олон “сөрөг” асуудлаар хэвлэлийн “бай” болж байсан тэрбээр АТГ-т шалгагдаж байгаа талаар ч мэдээлэл цацагдсан.

2013, 2014 онд 89 иргэнд дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт явуулалгvйгээр газар олгосон. Мөн аж ахуйн нэгжид олгосон 241 га газрын дуудлага худалдааны анхны vнэ болох 17.112 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсөвт төвлөрvvлээгүй  хэмээх аудитын акт тавигдсан байдаг. Гэтэл юу юугүй Налайх хотын захирагчийн сонгууль болох гэж байхад одоогийн Засаг даргын талаарх дуулиан “намжсан” нь юутай холбоотой вэ?

Сонгуулиас өмнө “нисдэг” дарга нэрээр алдаршсан Х.Болдбаатар даргын асуудлыг “нэг тийш” болгож, ард иргэдэд үнэн зөв мэдээллийг АТГ-аас өгөх нь зүйтэй гэж Налайхын иргэд, сонгогчид үзэж байгаа аж.

 

 

Г.Эрдэм

www.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих