Кимийн хойд эцэг хүсээ солиулж эмэгтэй болжээ
Реалити шоуны од Ким Кардашианы хойд эцэг болох Брюс Женнер эмэгтэй хүн болохыг хүсэж байгаагаа саяхан “NBS” телевизэд ярилцлага өгөх үеэр хэлсэн билээ. Брюс Женнер хэлэхдээ “Би эмэгтэй болохыг хүсдэг. Яг үнэндээ эр хүн байхаас татгалзаж байна. Зүгээр л өндөр өсгийт өмсөж, гудамжаар чөлөөтэй алхахыг хүсэж байна” гэж ярьж байсан юм. Мөн тэрбээр реалити шоуныхаа үеэр охидтойгоо хүйсээ солиулах хагалгааны талаар ярилцаж, байсан юм.
Тэгвэл түүний мөрөөдөл биелж, хүйсээ солиулж, эмэгтэй болжээ. Тэрбээр шинэ эмэгтэй төрхтэйгөөр “Vanity Fair” сэтгүүлийн долоодугаар сарын дугаарыг чимсэн нь жинхэнэ шуугиан тариад байна. Кимийн хойд эцэг Брюс нэрээ Кэйтлин Женнер болгон өөрчилсөн ба үүний дараа , твиттер хаягаа нээснээс хойш дөрөвхөн цагийн дотор сая гаруй дагагчтай болсон аж.
URL: