Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцэж эхэллээ. Эдгээр хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-аас хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
Хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар танилцуулав.
URL: