Хоёр хөл нь гозойсон цогцсыг гаалийнхан харалгүй гаргачихжээ
Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомтоор зэсийн баяжмал ачсан вагонд хүний цогцос байсныг БНХАУ-ын гаалийн ажилчид олж, илрүүлэн, манай улсын хилийн боомтынхонд хүлээлгэн өгсөн талаар мэдээлэл гарч байв. Вагонтой зэсийн баяжмалд толгой нь зоогдоод, хоёр хөл нь гозойчихсон цогцсыг манай улсын гаалийн албаныханд хүлээлгэн өгсний дараа ЦЕГ-аас ажлын хэсэг томилогдон, талийгаачийг Дархан-Уул аймгийн харьяат Орхон аймагт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй 54 настай Х байсныг тогтоожээ. Зэсийн баяжмал ачсан вагоныг Мэргэжлийн хяналтын байцаагч, гаалийн гурван байцаагч, ИХШХЕГ-ын байцаагч шалгасан боловч хоёр хөл нь дээш гозойсон байрлалтай цогцсыг илрүүлээгүй, харин Хятадын тал руу оронгуут гаалийнхан нь саатуулсан талаар “Өдрийн сонин”-д нийтлэгджээ. Мөн талийгаач өнгөрсөн тавдугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд айлд очиж мал хариулахаар гэрээсээ гарсан боловч очсон айлдаа хоёр хоноод гэрлүүгээ буцсанаас хойш сураг алдарсан байна. Цогцост үзлэг хийсэн шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр “Талийгаач гаднын ямар нэгэн нөлөөгүй амь насаа алдсан. Нас барах шалтгаан нь амьсгалын дутагдлаас болсон гэжээ. Дээрх хэргийн дараахан БНХАУ-ын Эрээн хот дахь хилийн боомтын зөвлөл манай улсын хил гаалийнханд зөвлөмж хүргүүлсэн бөгөөд уг зөвлөмжид “Сүүлийн үед Монгол Улсаас манай улс руу нэвтэрч байгаа вагон, авто машин зэргээс хууль зөрчсөн эд зүйлс ихээр орж ирж байгааг анхаарч ажиллана уу” гэх утга бүхий зөвлөмж байсан байна. Ц.Анх Мэдээний эх сурвалж: http://time.mn/63921
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Бузрыг оруулахгүй гэснээс гаргахгүй гээгүй гэж хэлэх байх даа, гаалийнхаан?
haana baina ta nariin uria