Шүүгдэгч Г.Маралмаагийн бие муудснаас шүүх хурал хойшиллоо

7uqbv1shtll7gci5ei0iafa5p8

Дөрвөн настай охиныг амь насыг хохироосон хэргийн холбогдогч Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хэлэлцэхээр товлосон.

Гэвч шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдал муудаж, цус алдсны улмаас эмнэлэгт хүргэгдэж, шүүх хурлыг энэ сарын 17-ны өдрийг хүртэл хойшлууллаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгч н.Хувцагаан дараагийн шүүх хурлыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид явуулах хүсэлт тавьсныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хурал 6 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт цагдан хорих 461 дүгээр ангид болохоор товлогдов.

 

Мөн шүүгдэгчдийн цагдан хорих арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.


URL:

Нэр: Зочин Огноо: 5 June 2015

Тэгээд яах юм алуурчин биз дээ. Нүгэлээ эдлэхгүй юмуу

Сэтгэгдэл бичих