Н.Алтанхуягийг шалгаж эхэлжээ
Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуягийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Одоогоор түүнийг албан ёсоор сэжигтнээр татсан эсэх нь тодорхойгүй ч “Хаан жимс” амралтын газарт байх үедээ албан хэргээ явуулдаг ажлын өрөөг нь нэгжиж, ямар нэг зүйл хайсан аж.
Өчигдөр энэ тухай Н.Алтанхуяг УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр ярьсан хэмээн зарим эх сурвалж өгүүлж байна. Н.Алтанхуяг үүнийг УИХ-ын бүрэн эрхэд халдсан үйлдэл гэж үзэн шүүхэд гомдол гаргах гэж буй гэнэ.
Э.Мягмар
URL: