“Mers” нэртэй ханиадны вирус агаар дуслын замаар дамжин халдварлаж байнa
Өмнөд cолонгос улсын Эрүүл Мэндийн яам “Mers” ханиадны вирус агаар дуслын замаар дамжин халдварлаж байгаа тул халдвар авсан байж болзошгүй иргэд болон халдвар авч эмчлүүлж буй өвчтөнүүдтэй хамт нэг эмнэлэгт хэвтэж байсан, тэдэнтэй ойр байсан бүх иргэд шинжилгээ өгнө үү” хэмээн анхаарууллаа.
“Mers” ханиадны вирус хоёрдогч болон гуравдагч хүнээр дамжин халдварлаж байгаа тул зарим нэгэн цэцэрлэг үйл ажиллагаагаа түр зогсоож байгаа бол сургуулиуд хэвийн ажиллаж байгаа ажээ.
Mers” ханиадны вирусийн халдвар авахгүйн тулд гэрээсээ гадагшаа гарахгүй байх нь зөв хэмээн зөвлөж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд гадуур гарахдаа амны хаалт хэрэглэх хэрэгтэй юм байна.
эх сурвалж: emch.mn
URL: