Монгол зохиолчийн шүлэг АНУ-ын дээд шагнал хүртлээ
Монголын модернист яруу найрагч Ц.Ойдовын “Хар галавын төгсгөл” хэмээх яруу найргийн ном АНУ-ын Фэн байгууллагын Орчуулгын Сангийн шагналыг хүртжээ.
Тодруулбал, тус номыг монголын утга зохиол судлаач, нэрт орчуулагч Саймон Вэкхам Смит Англи хэл дээр орчуулж, орчуулгаараа Фэн байгууллагын Орчуулгын Сангийн шагналыг хүртсэн тухай тус байгууллага албан ёсны сайтдаа мэдээлсэн байна.
Зураач Ц.Ойдов 1970-д онд утга зохиолын “Гал” хэмээх бүлгэмийг нөхдийн хамт үүсгэн байгуулж, тухайн үед хориотой байсан авангард модернист шүлгүүд бичиж байсан нь үзэл суртлын нөхцөл байдлаас болоод яруу найргийн түүврээ хэвлүүлээгүй байжээ. Харин уг номоо 40-д жилийн дараа хэвлүүлсэн нь ийнхүү Америкийн уран зохиолын мэргэжлийн өндөр шалгуурын түвшинд үнэлэгдсэн байна.
Дашрамд сонирхуулахад, Саймон Векхэм Смит нь О.Дашбалбарын “Газрын төлөө тулалдаан эхэллээ” бүтээлийн орчуулгаараа 2008 онд мөн энэ шагналыг хүртэж байсан бөгөөд ийнхүү монголын уран зохиолын орчуулгын бүтээлээрээ хоёр дахь удаагаа уг шагналыг авчээ.
URL: