Дэлхийн тэргүүн баячууд сексийн тухайд

827ce292-95c8-47e6-b0a2-dd20979170abМанай гаригийн баячууд сексийн тухай бодлоо хуваалцжээ. Баянаараа дэлхийд эхний гуравт ордог америкийн тэрбумтан Уоррен Баффет гэхэд 70 шүргэж яваа нэгэн.

Тэрбээр “Намайг өдөөх нь тун амаргүй, гэвч өдөөж чадсан бүсгүйд би юугаа ч зориулахад бэлэн” гэж хэлсэн аж.

Тэгвэл тэрбумтан Дональд Трамп “Амьдрал үнэндээ секс дээр л тогтдог шүү дээ” гэсэн гэнэ. Харин ид насны тэрбумтан Билли Кристал “Эмэгтэй хүнд секс хийхийн тулд шалтгаан хэрэгтэй байдаг бол эрэгтэй хүмүүст ердөө л сексдэх байр байхад л хангалттай” гэжээ.

Тэгвэл манай эриний суутны нэг агсан алдарт Стив Жобсын хувьд “Сексээс арай илүү зүйл олсон хүнийг гоц ухаантан гэнэ” гэж ярьж байжээ.

Дэлхийд хөрөнгөөрөө эхний нэг, хоёрт л бичигддэг Билл Гейтсийн хувьд “Секс бол үнэ цэнэ” ажгуу.

Дашрамд сонирхуулахад “Майкрософт”-ын эзэн тэрбээр хууль ёсны хоёр хүүхдийг нь төрүүлж өгсөн эхнэр Меландагийнхаа зэрэгцээ анхны амраг байсан эмэгтэйтэйгээ жилдээ хоёр хоногийг заавал өнгөрүүлж байх болзолтойгоор гэрлэсэн гэдэг.

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих