Хар жагсаалтын эхэнд Х.Тэмүүжинг бичъе
Ааш нь олдохгүй хүүхэн гэр орноо түйвээдэг шиг шинэчлэл нэрийн дор хуулийн байгууллагын хүрээнд ихээхэн хор цацан сандчиж, эмх замбараагүй байдал үүсгэсэн хүн бол Х. Тэмүүжин. Үүнийг хаа сайгүй ярьж, мэдэж байгаа.
Гэтэл Тэмүүжин хүү нөгөө хороо дахиад цацаж эхэлж байна. Аливааг эсэргүүцэхийн тулд л эсэргүүцээд байна уу даа гэсэн бодол төрөх юм. Угтаа бол монгол төр Х.Тэмүүжинд итгэж ажил хийх боломж олгосон. Тэр хуулийн байгууллагуудын хуулиар олгогдсон эрх мэдэл рүү өнгөлзөж, эрх зүйн шинэтгэлээ хийхийн оронд эрх мэдэл, албан тушаалтнуудыг халж, солих, шинээр томилох ажлаа л сайн хийсэн байх.
Энэ бол шинэчлэл биш байсныг цаг хугацаа харуулж байна. Одоо хуулийн байгууллагынхан Х. Тэмүүжингийн шинэчлэл гэдэг үгнээс айдаг болсон. Шинэчлэл нэрийн доор хуулийн байгууллагын хуулиар олгогдсон эрх мэдлийг булаацалдаад байна гэж Одоогийн сайд Д. Дорлигжав Улсын ерөнхий прокурор байхдаа нэгэн сонинд ярилцлага өгч байсныг тод санаж байна. Сайд асан, эрхэм гишүүн Х. Тэмүүжингийн хийж амжуулсан ажлыг энгийнээр тодорхойлвол шинэчлэл нэрийн дор хуулийн байгууллагын чадамжийг бууруулсан, ой санамжийг алдагдуулсан зэрэг олон хар толбо үлдээж одсон. Одоо бол түүнд гавьяа байгуулахгүй бол гай болохгүй мөрөөрөө гишүүнээ хийгээд явж байвал барав гэж хэлмээр санагдлаа.
Сайхан ярихаас өөр шидгүй ам ажил нь алд дэлэм зөрдөг ийм залуу. Түүний хувийн амьдралын тухай бодохоос хэцүү санагддаг. Хүүхдээ хүнд хүнд өргүүлж худал мэдүүлэг гаргадаг, хүүхдээ хууль бусаар хүнд үрчлүүлдэг энэ хүний хар жагсаалтанд орох үйлдлүүдийн урт түүх хөвөрнө.
Сүүлийн үед залуучуудын холбооны А. Мөнхбат нарын санаачлаад байгаа улс төрчдийн хар жагсаалт, төрөөс хол байлгах хүмүүсийн нэрс дотор зайлшгүй орох хүмүүсийн нэг яах аргагүй Х.Тэмүүжин мөн. Хүний итгэлийг олж чадсан лугаа хадгалж чаддаггүй энэ залуу эрх мэдлийн төлөө сүнсээ ч худалдаж чадах, хар арга чаргатай юм. Саяхан их хурал дээр Х.Тэмүүжин 5 удаа харамсаж байна гэж хэлж суух юм. Х.Тэмүүжингээр хуулийн салбарыг толгойлуулсан Монголын төр 50 удаа харамсахад ч багадна.
Хуулийн байгууллагад ажиллаж байсан улс төрийн туршлагатай хүн ирээд овоо цэгцэлж манай салбарын хамт олны сэтгэл санаа аятайхан болох хандлагатай байна. Миний олж мэдсэнээр жинхэнэ шинэчлэл болох эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиудаа цэгцэлж дуусаад УИХ-д өргөн бариад байна. Ард түмний төлөө гэж дүр эсгэгчдийг төрөөс хол байлгах цаг нэгэнт болжээ
Ч.Дорж
unen.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Dorligjav odoo bolimoor um daa Yasan xashirdaggui tolgoi ve!!!