Наадмаар Женнифер Лопес яг ирэх үү?
Найр хөгжиж, хуур уянгалж, нар хур тэгширсэн сайхан өдрүүдэд наадах цаг хаяанд иржээ. Наадам болоход сарын хугацаа үлдсэн ба өнөө жилийн төрийн их баяр наадмын төсвийг нийслэлээс гаргасан байгаа бөгөөд нийтдээ хоёр тэрбум 947 сая 747 100 төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
Наадмын урлаг, соёлын арга хэмжээнд хамгийн ихийг зарцуулж байгаа нь хэл ам дагуулж, үүнд нэг тэрбум 12 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байгаа юм.
Тухайлбал, гадаадын нэр алдартай дуучид, хамтлаг ирнэ гэсэн шум байгаа бөгөөд наадмын арга хэмжээнд дуучин Женнифер Лопес оролцож, 1сая $-оор дуулна гэх мэдээлэл тархсан байгаа.
Гэтэл түүнийг ирэхгүй, худлаа наадмын шоу гэх мэдээлэл ч бас байгаа юм. Женнифер Лопесын өгзөг 300 сая $-оор даатгагдсан байдаг. Наадмаар түүний өгзгөнд ямар нэгэн “асуудал” гарвал манай эдийн засаг үндсэндээ дампуурна гэсэн хошигнол хүртэл гарчээ. Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/61761.shtml#sthash.qupIwKPh.dpuf
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ балай хүүхнээр яах гэж байгаа . Хайран сая доллар