Солонгос, Монголын оддын хамтарсан K-pop тоглолт болно
Ирэх долоо хоногийн бямба гаригт Солонгос, Монголын оддын хамтарсан K-pop тоглолт болно.
Тодруулбал, Солонгосын ЭСЯ-аас БНСУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан “Солонгос-Монголын найрамдлын сар” аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд “La Traviata” дуурь солонгос найруулагчийн найруулснаар тайзнаа амилсан. Мөн өнгөрсөн сарын 29-31-ны өдрүүдэд Тэнгис кино театрт “Солонгосын кино өдөрлөг” зохион байгуулагджээ. Нэрт кино найруулагч Юн Жэ Гюний “Эцэгтээ зориулсан шүлэг” кино “Тэнгис”-т үнэ төлбөргүй гарсан юм.
Энэ ням гаригт Солонгосын ЭСЯ-аас солонгос хоол хийх үзүүлбэр, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн худалдаанаас олсон мөнгийг буяны үйлд зориулах гэнэ.
URL: