Ам.доллар төгрөгийн эсрэг 27 төгрөг 91 мөнгөөр суларлаа
10 хоногийн хугацаанд ам.доллар төгрөгийн эсрэг 27 төгрөг 91 мөнгөөр сулраад байна. Тодруулбал тавдугаар сарын 22-ны байдлаар ам. доллар 1935 төгрөг 23 мөнгөтэй тэнцэж байсан бөгөөд Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар 1907 төгрөг 32 мөнгө болжээ.
Харин евро 2158.65 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн ханшаар 2084 төгрөг 61 мөнгө болсон байна. Ингэснээр 10 хоногийн хугацаанд евро төгрөгийн эсрэг 74 төгрөг 04 мөнгөөр суларчээ.
Хятадын юань 312 төгрөг 49 мөнгөнөөс 4 төгрөг 91 мөнгөөр буураад байна. Рубль тавдугаар сарын 22-нд 38 төгрөг 72 мөнгө байсан бол өнөөдрийн ханшаар 36 төгрөг 13 мөнгө болж 2 төгрөг 59 мөнгөөр суларлаа.
Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: