Сири хүүг эрүүдэж буйг харуулсан бичлэгийг интернэтэд тавьжээ
ЛОНДОН. /ВВС/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид 14 настай сири хүүг эрүүдэн шүүж байгааг гар утсаар хийсэн дүрс бичлэг харууллаа. Тус бүлэглэлийнхнээс зугтаж чадсан хүний хийсэн уг дүрс бичлэгээс үзвэл, босогчид хүүг бугуйнаас нь дүүжлэн зодож цохиж байна.
“Лалын улс” болон бусад бүлэглэл Сири болон Иракт хүүхдүүдийг эрүүдэн шүүж, хөнөөж байг НҮБ буруушаасаар байгаа юм. Босогчид мөн хүүхдүүдийг эгнээндээ нэгтгэж, байлдааны ажиллагаанд бэлтгэж, байлдааны талбар руу явуулсаар байгаа билээ.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: