Хөөрхий бүсгүйн сэтгэл шимшрэм түүх
АНУ-ын Калифорни мужийн Сан-Клементе хотын иргэн 37 настай Рэйчел Фаррох (Rachael Farrokh) 10 жилийн өмнөөс эхлэн “хоолны дуршил алдагдах” өвчинөөр өвчилсөн байна. Рейчел ажилаа алдаж сэтгэл санаагаар унах болсноос хойш энэ өвчнөөр шаналж байгаа.
2. Хоолны дуршил алдагдах өвчин тусахын өмнө Рэйчел дараах байдлаар харагдаж байжээ.
3. Тэрээр ажилаа алдсанаас хойш гуниглаж, сэтгэл санаагаар унах болсон нь энэ өвчний эхлэлийг тавьсан байна.
4. Ингээд хэсэг хугацааны дараа тэр 22 кг жинтэй болсон байжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний биеийн байдал муудсаар л байсан байна.
5.
6. 2014 онд Рэйчел дараах байдлаар харагдаж байсан бөгөөд энэ үед тэр өөрөө явж чаддаг байжээ.
7. Харин одоо түүний жин 18 кг болсон бөгөөд бүсгүй өөрөө явж чадахаа байсан байна. Бүсгүй өөрийн бичлэгээ youtube сайт дээр тавьж олон нийтээс тусламж, хандив хүсчээ.
9. Эмч нар түүнийг хэтэрхий туранхай учир эмчилгээ хийхээс татгалзаж байгаа гэнэ. Үүнээс гадна эмч нар Рэйчелийг асрахаас ч татгалзсан байна.
11. Харамсалтай нь энэ эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд түүний мөнгө нь хүрэхгүй байгаа юм байна. Ингээд тэрээр эмчилгээний мөнгө болох 100 мянган доллараа цуглуулахын тулд хандивын сан нээжээ.
12. Одоогийн байдлаар Рэйчелийн дансанд 137 мянган доллар цуглаад байгаа бөгөөд хандивын сангийн мөнгө өссөөр л байгаа гэнэ.
Эх сурвалж: Саак.мн
URL: