Т.Цогт, Г.Маралмаа нарыг маргааш шүүнэ

Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал маргааш 11.00 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болно. Шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах юм.

uls_556cec23d957e_1

Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн аваагүй. Уг шүүх хуралд шүүгчээр Б.Мөнхбаяр, Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Д.Тунгалаг, улсын яллагчаар Д.Цолмон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Өнөржаргал, гэрч шинжээчээр Манлайжав, Дарханбаатар нар оролцоно.

Шүүгдэгч Г.Маралмааг дөрвөн настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис, хэрцгий аргаар зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутган шүүнэ. Харин Т.Цогтыг өөрийн охин О-г хойд эх Г.Маралмаад зодуулж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсныг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй.

 

Мөн бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа охин О-гоо хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутган шүүх юм.

Ингэснээр Г.Маралмаа 20 жилийн хорих ял, харин Т.Цогтод 5 жилийн хорих ял сонсож магадгүй. Шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.


URL:

Нэр: araatand Огноо: 11 June 2015

nuhur ni jiremsen ehnert yak hoishluuldag gedgig medeed tegj bn. 2uuland ni yag ogohgui yaasin bee aan. yasn tom tataasti nowh wee tegeed huuhed gargaad yalaa hoishluulaag bh ym bn ld aaaa heden huuhed gargah uuu aan 2 nas hureed l turuud bn daa zewuun pizdaanuud.

Сэтгэгдэл бичих