МАХН-ын дараагийн нүүдэл Н.Энхбаярын гарт байна

Засгийн газарт хамтарч ажиллаж буй “Шударга ёс” эвслийн нэг хэсэг болох МАХН-ынхан Ч.Сайханбилэгт цаашид ганзага нийлж чадахгүй гэдгээ мэдэгдээд эхэлчихсэн. Тэд түүнийг Оюутолгойн гэрээг Дубайд очиж үзэглэсэнд ийн шүүмжлэлтэй хандаж, огцруулах асуудлыг тавиад байгаа юм.

uls_556cea9e7263f_1

Уг нь бол намынх нь дарга Н.Энхбаяр эх орондоо ирмэгцээ Н.Алтанхуягтай гэрээ байгуулан хамтарч ажиллахаар болж тохироо хийсэн. Гэвч харамсалтай нь АН-ынхан түүнийг хүч хавсран огцруулж, МАН-ыг сонгосон юм. Гэхдээ шинэ Засгийн газарт орохыг мөн л намын дарга Н.Энхбаяр хэлчихээд, сайд нарыг нь томилж өгчихөөд явсан нэгэн. Харин энэ удаа тэд мөн л засгаас гарах асуудлыг хөндөж байна. Үүнийг нь намын дарга нь юу гэж харж байгаа бол.

МАХН-ынхан намын даргын шийдвэргүйгээр улс төрийн том нүүдэл гаргадаггүй. Гүйцэтгэх товчооны гишүүд нь хүртэл Сөүл рүү нисэж ирчихээд л улс төрийн алхмаа хийдэг. Оюутолгой, Тавантолгой гээд том ордууд хөдөлж эхлэх энэ үед Н.Энхбаярын нүүдэл МАХН-ыг хааш нь хөтлөх юм бол доо.

МАХН ганцаараа биш. Тэд УИХ-д МҮАН-тай хамтарсан. Тэгэхээр мэдээж эцсийн шийдвэрийг “Шударга ёс” эвслээрээ гаргах болж байна.

 МҮАН-ын дарга М.Энхсайханы хувьд Ч.Сайханбилэгтэй гар нийлж Тавантолгойн төслийг УИХ-д оруулсан. Түүний боловсруулсан энэ гэрээний төсөл “хангалттай сайн” гэсэн үнэлгээг авч чадаагүй. Иймээс л УИХ-аас ажлын хэсэг байгуулан хэлэлцэх эсэхийг нь шийдэхээр ажиллаж байна. Эвслийн хувьд Тавантолгойн төсөл дээр байр суурь зөрчилдөж байсан удаатай.

Оюутолгойн төслийн тухайд эвслийн бүлгийн хэд хэдэн гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хариуцлага тооцох асуудлыг яриад байгаа. Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог, Ч.Улаан нарын гишүүнд бие даагч болон МАН-ын зарим гишүүн хүч өгснөөр Засгийн газрыг огцруулах 17 гишүүний гарын үсэг цуглуулж чаджээ. Тэдний хувьд улстөрчийн энэ популизм намынхаа нэр хүндэд ямар нөлөө үзүүлж байна вэ гэдгийг Н.Энхбаяр Сөүлээс “хараад” сууж байгаа. Мөн тэрээр мэдээллийг ч энд байгаагаас илүүтэй авч буй биз. Тэр улс төрийн дараагийн нүүдлээ Засгийн газрыг огцруулахаар эхлүүлэх үү…аль эсвэл энэ засаг түүнд болон түүний намд ашигтай гэдэг үүднээс асуудалд хандах нь уу. Ямартай ч МАХН-ын хувь заяа, улс төрийн алхам Н.Энхбаяраас хамааралтай. Тэр ямар шийдвэр гаргана, МАХН тийшээ…


URL:

Сэтгэгдэл бичих