Нэрт зохиолч Н.Банзрагч агсны “Зам” романы нээлт боллоо

Ardiin uran zohiolch

Үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Н.Банзрагч агсны 90 жилийн ойд зориусан уран зургийн галарей,“Зам” романы гурав дахь хэвлэлийн нээлт өчигдөр боллоо.Нээлтэнд БСШУ-ы сайд Л.Гантөмөр, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Ардын уран зохиолч П.Бадарч, Д.Цоодол, Т.Галсан, Ш.Дулмаа тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон юм. Шинэхэн галерейн хойморт татсан цэнхэр хөшгийг уригдаж ирсэн хоёр сайд нээсэн нь  нэрт зохиолч Н.Банзрагч агсны гэгээн дүрийг мөнхөлсөн уран зураг байлаа. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч нээлтэнд хэлсэн үгэндээ “Н.Банзрагч надаас 11 ах ч бид сайн найзууд, “Зам” романыг анх хэвлүүлэхэд хавтасных нь зургийг нь надаар зуруулж байлаа. Мөн түүний гэргий алдарт уртын дуучин Н.Норовбанзадын анхны уран бүтээлийн тоглолтыг би хөтөлж байсан. Манай хүн их шооч, намайг тайзан дээр тоглолт хөтөлж байхад жуумалзаад л суугаад байна. Юундаа хүн шоолоод байна гэхээр “Чамайг ярихаар чиний дээд шүд ерөөсөө харагдахгүй юм” гэдэг байлаа. Муу халзан Банзаа минь тэнгэрийн орондоо долоон бурхан шиг долоон романыхаа найм дахь романаа бичиж суугаа байх” гэлээ. Монголчууд Н.Банзрагч агсны гэгээн дүрийг хоймортоо залсан нэгэн шинэ галерейтай, дахин нэг “Зам” романтай боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих