Х.Тэмүүжин тэрсэлдсээр л…
Хууль зүйн сайд Д.Дорлигжав хамгийн сүүлд “Мөрөөдөлдөө хэт автаад хууль зүйн салбарыг самарч болохгүй” хэмээн өмнөх сайд Х.Тэмүүжингээ чангахан чимхээд авсан байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өчигдөр цахим ертөнцөд “Тэнгэрт суудалтай нөхөд яагаад дандаа өөрсдөдөө зориулж, юм бүхнийг сэдэж, хийдэг юм бэ” хэмээн хууль, хүчний байгууллагад хийж байгаа Д.Дорлигжав сайдын илбэн тохинуулалтыг шулуухан нэр заан шүүмжлэв.
Магадгүй Д.Дорлигжаваар халхавч хийн “Тэнгэрт суудалтай” нэг хүнд гомдсон сэтгэлээ илэрхийлсэн байхыг ч үгүйсгэхгүй. Уг нь хоёрхон жилийн өмнө цээжээрээ хамгаалдаг байсан “Тэнгэрт суудалтай” ах нь өнөөдөр хүний урманд авч хэлэлцэхгүй болж, яах аргагүй хүчинд автагдан өөрийнх нь эхлүүлсэн хууль, шүүхийн шинэчлэл хэрхэн нуран унаж байгааг өдөр болгон харж суух нь түүнд хамгийн хүнд хэцүү доромжлол шиг санагдаж байгаа нь тодорхой. Хэдийгээр бараг л бүх шинэчлэл нь нуран унаж байгаа ч Х.Тэмүүжин гишүүн хоёр гараа өргөх бодолгүй л байх шиг.
Тиймдээ ч аварга их хүчний өмнө хүчин мөхөсдсөн ч тэрсэлдсээр л яваа ажээ. Хөгжмийн зохиолч Л.Балхжав “Миний дуунууд хичнээн цаг хугацаа, орон зайг туулан танд хүрч, баясал гуниг, ухаарлын алинийг нь авчрахыг би таашгүй” гэдэг шиг Д.Дорлигжав, Х.Тэмүүжин хоёрын тэрсэлдээн хэдэн оныг туулж, юунд хүрч өндөрлөхийг одоогоор таашгүй.
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хоосон хонгио 20жилд нэг тэсэрдэг гэж ярьдаг шиг Тэмүүжингийн хонгио 1 жилийн дотор тэсэрсэн шүү дээ. Тэмүүжинд одоо хоосон хонгио олдох болов уу даа.